
Стандартын шаардлага хангасан 110 чингэлэг бүхий Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг өдөр тутмын хэрэгцээт зүйлс, хувцас, гутал оймс, автомашины эд анги зэрэг экспортын барааг дүүртэл ачиж, 7-ны өдөр Хятадын И Ү хотын баруун өртөөнөөс хөдөлжээ. Тус галт тэрэг Манжуур боомтоор хил гарч, эцэст нь Беларусьт хүрэх юм.
Энэ оны эхний улиралд, Жэжяны Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэргээр тээвэрлэсэн импорт экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 63 мянган стандарт чингэлэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4%-иар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар, Жэжяны Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нь нэгэнт 25 чиглэлийн шугамыг нээж, 50 гаруй улс орон болон бүс нутгийн 160 гаруй хотыг хамарч байгаа гэнэ.
Сэтгэгдэл0