sonin.mn

1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв. Үүний үр дүнд 74 мянган хүн амь үрэгдэж, мөн 160 мянган хүн энэ дэлбэрэлтийн үр дагаврыг амсчээ. 


Сүүлийн хүмүүсийн дунд Мицубиши компанийг төлөөлөн тус хотод ажил хэргээр ирсэн залуу инженер Цутому Ямагучи байжээ.


Хэдийгээр тэрбээр дэлбэрэлт болох үед тус хотын бүрэн сүйрлийн бүсээс гурван километрийн зайд байсан ч зөвхөн биеийнхээ зүүн талдаа түлэгдэж, түр хугацаанд хараагүй болсон байв. Маргааш өглөө нь тэрбээр энэ хар дарсан зүүднээс аль болохоор холдож гэртээ харихаар галт тэргэнд суужээ. Харин түүний гэр Нагасакид байсан бөгөөд гагцхүү хоёр хоногийн дараа тэнд хоёр дахь бөмбөгийг хаясан байна.


Хувь заяаны тохиолоор Цутому дэлбэрэлтийн голомтоос дахин гурван километрийн зайд байжээ. Яг тэр мөчид тэрбээр оффисдоо байсан бөгөөд хоёр хоногийн өмнө хэрхэн амьд үлдсэн тухайгаа даргадаа тайлбарлаж байв.


Хоёр том цөмийн дайралтыг даван туулсан япон эр шинэ өдөр бүрийг бэлэг гэж хүлээн авдгаа хэлсэн байна. Түүнд ийм олон бэлэг байсан ба Цутому Ямагучи 2010 онд 93 насандаа таалал төгсчээ.


Ж.Бат