
Японы Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн эрдэмтэд тоорын өвөрмөц шинж чанар нь хөгшрөлттэй тэмцэх гол хүчин зүйл болдгийг тогтоожээ. Энэ талаарх судалгааны үр дүн Asian Journal of Longevity Research сэтгүүлд нийтлэгдсэн байна. Токиогийн Анагаах Ухааны Их Сургуулийн геронтологи, хоол тэжээлийн тэргүүлэх мэргэжилтэн, доктор Кензо Хашимотогийн хэлснээр тоор нь бие махбод дахь хөгшрөлттэй холбоотой өөрчлөлтийг удаашруулдаг өвөрмөц бодисыг агуулдаг гэнэ.
“Тоор бол биологийн идэвхитэй нэгдлүүдийн эрдэнэсийн сан юм. "Уусдаг болон уусдаггүй эслэгийг хослуулснаар тэдгээр нь бие организмыг хамгаалах асар хүчтэй саадыг бий болгодог" гэж Хашимото тэмдэглэжээ.
Судалгааны явцад эрдэмтэд тоор жимсэнд агуулагддаг антиоксидантууд, тэр дундаа бета-каротин, полифенол зэрэг нь эрүүл эд эсэд нөлөөлөхгүйгээр хорт хавдрын эсийг сонгон устгадаг болохыг тогтоожээ. Ингэхдээ гүйцэд боловсорсон тоор жимсний ашигт бодисууд дээд хэмжээтэй байдаг байна.
Загвар организм дээр хийсэн туршилтууд нь тоорын хандыг тогтмол хэрэглэх нь дундаж наслалтыг 23% -иар уртасгадаг юм байна. Энэхүү жимсийг хоол хүнсэндээ оруулах нь эрүүл амьдралыг уртасгах энгийн бөгөөд үр дүнтэй арга гэж эрдэмтэд үзэж буй аж.
Энэхүү судалгаа нь эрүүл мэндийг дэмжихэд антиоксидант байгалийн чухал эх үүсвэр болохыг онцолж, хоол тэжээл, геронтологийн салбарт шинэ хэтийн төлөвийг нээж өгч байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: gazeta.ru
Сэтгэгдэл11
🍒 интоор нь илүү гоё шдээ
а.чехов өөрийн зохиолоо ви́шневый сад гэсэн дуудлага аялгаар хэлэх ёстой гэсэн.
ви́шнү санаанд орох. шива. кали
Амархан мууддаг жимс л дэ ! Монголоосоо мөнгө дэлсчихээд өмнөдийн далайн нэг арал дээр хэвтэж бөйхад л хэрэг болох жимс байна
jul 00 ecuador ecuator
Монголд зарж байгаа тоор жимс нь нуль консервант хольсон учир мууддаггүй бас хортой
1. Улаан шар өнгөтэй, үсэрхэг гадаргуутай, сайхан амттай нэг зүйл жимс; 2. Мөнхүү жимс ургасан мод: тоорын тос (тоорын үрээс гаргасан тос), тоорын цэцэг (өнгө цагаан, юмыг ороож ургадаг иштэй, улаан болон цагаан цэцэгтэй нэг наст өвслөг ургамал) - Тоор гүйлсний цэцэг бадран дэлгэрэв. В.Инжаннаши. Нэг давхар асар.
Táo 桃
тоор тоор (ботго, тэмээг аргадан дуудах аялга)
1. Сарнайтан овгийн бутлаг жимсний мод: интоорын цэцэг (интоор жимсний модонд ургах цэцэг) - 2. Мөн бутанд ургах шид жимсний хэр том амтлаг улаан, цагаан хоёр зүйл жимс -
kirsche cherry kiraz үīngtáo (☯️ин дао) понаму 벚나무