sonin.mn

Украины Кривой Рог хотод дөрөвдүгээр сарын 4-нд Оросын агаарын дайралтад өртөн амь насаа алдсан хоёр өсвөр насны хүүхэдтэй салах ёс гүйцэтгэжээ. Тодруулбал энэхүү халдлагын үеэр амь насаа алдсан 15 настай Даниил Никицкий, Алина Куценко нарыг хамт оршуулсан байна.Талийгаач охины сурдаг ахлах сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Тамара Евдокимова эдгээр өсвөр насны хүүхдүүд үерхдэг байсан гэж мэдэгдсэн бөгөөд Оросын тал цохилт өгсөн тэр өдөр Алина найз хөвгүүнтэйгээ уулзахаар явжээ.


"Охин маш ухаалаг, үзэсгэлэнтэй байсан. Тэр гоо сайхан, сайхан хөгжимтэй холбоотой бүх зүйлд дуртай байсан. Тэр маш дотны найз минь байсан бөгөөд бидний хувьд энэ бол маш гунигтай өдөр. Хамгийн хэцүү зүйл бол хүүхдээ алдах явдал. Тэр бидний дурсамжинд үүрд үлдэх болно. Тэр айлын цорын ганц хүүхэд байсан" гэж тэр нэмж хэлсэн байна.


Хосууд хүүхдийн тоглоомын талбайн ойролцоо байсан бөгөөд энэ үеэр оросууд агаараас цохилт өгчээ. Даниилийн гэр бүлийн найз Елена өсвөр насныхантай маш сайн харилцаатай байсан гэжээ. “Тэд сэргэлэн цовоо, хүмүүжилтэй, гайхалтай хүүхдүүд байсан. Тэднийг үргэлж хамт байлгахын тулд хамтад нь оршуулах болно. Тэд үерхдэг байсан. Тэднийг уулзаж, зугаалж байх үед Оросын пуужин алсан. Даниил айлын ганц хүүхэд байсан" гэж тэр хэлсэн байна.




Ж.Бат 

Эх сурвалж: unian.net