
Дөрөвдүгээр сарын 6-нд БНХАУ-ыг Худалдааны яамны орлогч сайд бөгөөд Олон улсын худалдааны хэлэлцээр хариуцсан орлогч төлөөлөгч Линь Жи Америкийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй дугуй ширээний уулзалт хийжээ.
Уг уулзалтад Уулзалтад Тесла, GE эрүүл мэнд, Медтроник зэрэг Америкийн санхүүжилттэй 20 гаруй компанийн төлөөлөл оролцсон байна.
Энэ үеэр Линь Жи хэлэхдээ, "Ши Жиньпин дарга гуравдугаар сарын 28-нд олон улсын бизнесийн салбарын төлөөлөгчтэй уулзах үеэр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Хятадын өөрчлөлт шинэчлэл, орчин үеийн бүтээн байгуулалт дунд маш чухал үүрэг гүйцэтгэснийг өндрөөр үнэлсэн юм. Иймд Ши Жиньпин даргын хэлсэн чухал ярианы үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлнэ. Олон улсын нөхцөл байдалд ямар хувиралт гарсан ч Хятад улс өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай хийж, олон талт үзлийг тууштай баримталж, үүд хаалгаа улам нээж, гадаадын хөрөнгийг ашиглах бодлогодоо өөрчлөлт оруулахгүй юм. Иймд Худалдааны яамнаас Америкийн санхүүжилттэй аж ахуйн зэргийг багтаасан Хятад дахь гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үргэлжлэн баталгаа хангаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж, тэдний дунд оршиж буй бодит асуудлыг идэвхтэй шийдвэрлэхээр хичээн ажиллана. Хятад улс өнгөрсөн, одоо, ирээдүйд гадаадын санхүүжилттэй аж ахуйн нэгжийн шимт хөрс хэвээр байх болно." гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл7
Хятадын "ямхын бодлого"-ын өмнө барууныхан аргагүй л сөхөрч эхлэв. Барууныхан заналт дайсан ЗХУ-г мөхөөн задлахын тулд Хятадыг ашиглаж, цөмийн зэвсэгтэй болгохоос өгсүүлээд зүсэн зүйлээр тусалж, ядаж л 1990 онд ядарсан Монголыг хүртэл зүгээр орхихгүй жижигхэн эдийн засгийг нь хүртэл хятадад "бэлэглэж", хятадуудыг хамаг юманд нь эзэн суулгасан байдаг. АНУ тэргүүтэй барууныхан Хятадыг юм юмаар дэмжиж томруулж, хятадуудтай бизнес хийсэн ч одоо өөрсдөө хятадад идүүлж, байдал бишдэж байгааг мэдээд, "Хятадын аюул", "Хятадын экспанс"-н талаар дуугарч, Хятадын түрэлтийг сөрөхийг оролдсон ч хятадууд Америк, Австралид олноороо суурьшилж, эдийн засгийн өндөрлөгүүдийг нь эзэлж, нөлөөгөө тогтоогоод, барууныхныг саалийн үнээ, колони байсан Африкаас хүртэл шахан гаргаж байна.
Ингээд АНУ эцсийн аргаа хэрэглэж, за яахав тэгвэл манайд дэлхийн хамгийн шилдэг технологи байгаа, та нарт өндөр технологийн хагас дамжуулагч нийлүүлэхээ зогсоолоо, та нарын гар утас, компьютер хийхийг чинь харна аа гээд чипний хориг тавьжээ. Хориг тавьсан ерөнхийлөгч нь зайлуул хөгшин Жо. Гэтэл нээх удсангүй. БНХАУ эх орны үйлдвэрийн 7 нано м-ийн чиптэй гар утас үйлдвэрлэж байгаагаа өчигдөр мэдэгджээ. Энэ мэдээ АНУ-г шоконд оруулав. Үнэн үү, арай үгүй байлгүй дээ гэлцэж байна. Барууныхан Хятадын ямхын бодлогод идүүлж, хятадуудад нам тавиулсандаа итгэж ядаж байх шиг. Гэтэл хятадууд аль 2000-аад оны эхнээс орчин үеийн хагас дамжуулагч бие даан үйлдвэрлэх том төсөл хэрэгжүүлсэн байжээ.
Монгол улс яагаад хагас дамжуулагч үйлдвэрлэх бодлогогүй байна вэ? Монголын төрд муу хүмүүс дүүрчээ. Огцоруулж зайлуулах улс төрчид олон байна.
Хятадууд 100 жилийн өмнөөс оюутан, инженер, эрдэмтэд болж суралцахаар баруунд олон мянгаар нь гарсан байдаг аж. Тэд барууны технологийг бүр эхнээс нь судалсан байна. 2000 оноос барууны хөрөнгө оруулалтаар мөнгөтэй болсон хятадууд оюутан, хөрөнгө оруулагч нэрээр баруунд бүр сая саяаараа гарсан. Хятадууд барууны компаниудад хөрөнгө оруулсан, технологитой нь худалдаж авсан. Мөн олон хятад залуус Америк, Европын аль шилдэг гэх их дээд сургуулиудад суралцаж төгсөөд, аж үйлдвэр технологийн салбарт дуулгавартай, хичээнгүй ажиллаж байсан. Үүнийхээ үр дүнд 30.000 хятад эрдэмтэн, инженерүүд барууны хамгийн нарийн технологийг сурч эзэмшээд эх орондоо буцаж, хүчээ өгсөн гэх мэдээлэл байдаг аж. Тэд үнэндээ алсын зорилготой туршуулууд л байсан бөгөөд хоёр, гурван үеийн дараа ч эх орондоо үнэнч хэвээр байжээ.
АНУ-ын цэрэг, аж үйлдвэрийн салбараас Хятадын тагнуулыг илрүүлсэн тухай мэдээлэл үе үе дуулдах боловч цаана нь хэдэн мянган хятад эх орончид тухайн улсын аж үйлдвэр, судалгааны байгууллага, төрийн алба, яамдад ажиллаж байгааг тоолох аргагүй болжээ. 1970-аад онд Монголын нэрт зохиолч Д.Маам дэлхийг эрхшээх Хятадын "ямхын стратегийг" цаг хугацаатай нь бичиж байхад баруунд энэ талаар сураггүй байсан. Барууныхан энэ зохиолыг уншсан ч итгэхгүй байх байсан. Гэвч тэдний итгэх эсэхээс үл хамаараад болдог юм болдогоороо болж байна. Хятадууд ямхын онолоо яаж хэрэгжүүлэхээ мэдэхтэйгээ байлгүй дээ.
Хятадын ямхын гээч өодлого капиталын өмнө сөхөрч байнаа Ютьбд манайхан Солонгост дугаарлалаг шиг олон км очер америкийн консулын өмнө байна Тэр олон хүн ятрампын 5 сая дол р иргэншил өгнө гэснийг хүлээж авчээ Дээр нь Трамп давхар иргэншлийг хорьчихлоо Баян хятадууд иргэн болооод Америкт зүтгэх болжээ
Хятадын баячууд дундаж давхаргынхан бүгд америкт цагаачлаад америкийн иргэншил авчихвал хятад шууд дампуурна. Угаасаа хятадын баячууд дундаж давхаргынхан америкт цагаачилж америкийн иргэншил авахыг их мөрөөдөж байгаа.