sonin.mn

4-р сарын 7-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийв.


Энэ үеэрээ. “Буурай хөгжилтэй орнуудад нөлөөлөх АНУ-ын тарифын хариуд Хятад Улс шинэ арга хэмжээ авах уу? эсвэл хамтран ажиллахаар төлөвлөж байна уу? гэсэн сэтгүүлчийн асуултад


Линь Жянь хариулахдаа: " Америк гаалийн татварыг урвуулан ашигласан буруу үйлдэл нь бүх улс орны хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрмийг ноцтой зөрчин, дүрэмд суурилсан олон талт худалдааны тогтолцоог ноцтой сүйтгэж, дэлхийн эдийн засгийн дэг журмын тогтвортой байдалд ноцтойгоор нөлөөлж байна. Шударга, голч байдлыг эрхэмлэдэг дэлхийн улс орнуудын дийлэнх нь бүгд түүхийн зөв талд зогсож, өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн сонголт хийж, бүх төрлийн ганц талт үзэл болон эдийн засгийн дарамтыг хамтдаа эсэргүүцэж байна. Хятад улс талуудтай хамт байж, жинхэнэ олон талт үзлийг баримталж, дэлхийн худалдааны байгууллагааар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог хамтаар хамгаалж, олон улсын шударга, төв ёсыг хамгаалахад бэлэн байна" гэжээ.


Г.Бямба