Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр дахь жилээ үдэж (691 өдөр шөнө) байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, Украины “Гордон-интернэт сэтгүүл”, Украины цэргийн тагнуулын төлөөлөгч Андрей Юсов, оросын сөрөг хүчний тэмцэгч Владимир Милов, германы “Bild” сэтгүүлийн аналист Юлиан Репке нарын ярьсан, бичсэнээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Оросын армид СМЕРШ бий болжээ. 1943-1946 онд Улаан армид нэвтрүүлсэн тусгай институц. “Смерш” (“Смерть шпионам!” гэдгийн товчилсон нэр. Хөрвүүлбэл тагнуулчдад үхэл гэсэн үг). Хорлон сүйтгэгч, урвагч, тагнуулч, хулчгар, эсэргүүцэгчдийг цээрлүүлж байсан сөрөх тагнуулын, хэрэг дээрээ цэргийн цагдаагийн цээрлүүлэх алба. Одоо Белгород мужид оросуудаа цээрлүүлээд явж байна.
Цэргийн тусгай ажиллагаагаа зогсоо, ялахгүй байсан юм бол яах гэж эхлүүлсэн юм, одоо залхлаа, хэвийн тайван амьдармаар байна гэсэн орос иргэдийг баривчилж, заримаар нь уучлал гуйлгаж байгаа бичлэг ТВ-ээр нэвтрүүлэв. Орос орон болохоо болих руугаа явж байгааг шинэ СМЕРШ харуулав. Бүтэн хоёр жил Украинд очиж байлдаад ард түмнээсээ дэмжлэг авах найдваргүй болсны илрэл нь энэхүү шинэ алба боллоо. Эх орны дайны үеийн сталины төмөр нударга, хатуу бахь одоо Путинд хэрэгтэй болжээ. Иргэний нийгэм гэдгээ арай ядан дарж авсан, хөөж гаргасан, “иноагент” (гадаадын тагнуул) гэдгээр баахан хүн шоронд хийсэн, цаашаа залхаан цээрлүүлэх машин ном журмаараа ажиллана.
Путин бол тэртэй тэргүй ДЯЯ-ны цээрлүүлдэг аппаратын залгамжлал болох КГБ-гийн угшилтай чекист тул түүнд тохирно барина гэсэн зүйлгүй, шинэ зууны нээлттэй соёлт ертөнцөд хатуу харгис аргаар ард түмнээ атгаад тэр нь Орос орны нэр сүр, Оросын ард түмний эрх ашиг, аж амьдралд сөргөөр нөлөөлнө үү, үгүй юү, барууны орнуудад царцаагдсан 300 тэрбум долларын актив Украинд шилжинэ үү, байна уу Путинд огт падгүй болсон, эцсийн аргаа хэрэглээд азаа туршиж байгаа нь энэ ажээ.
Орос орон эхчүүд, бүсгүйчүүл, гэргий нарын тэмцлийн хөлд дарагдахаас 2024 оны Оросын ард түмний эрх чөлөөний тэмцэл эхэлж магадгүй боллоо. Орос эхчүүд, эхнэрүүдийн тэмцлийг илтгэх сайт хүртэл гараад ирсэн, ТББ маягтай хөдөлгөөн өрнөөд эхэлжээ. Зоригт бүсгүйчүүл Кремлийн хананы дэргэд, ОХУ-ын БХЯ-ны төв байрны гадаа лоозон барин жагсжээ. “Дүүрсэн хэрэг, яахаас ч буцахгүй” хэмээн хашгиралдан байгаа хүүхнүүд бичлэгт байна. “Энэ там чинь хэзээ дуусах юм бэ?” Энэ бол Путинд тавих оросуудын нийтлэг асуулт болоод байна. Улаан талбайд нэг нөхөр “Слава Украине” гэж хашгачин цагдаа нартай барилцаж авсан бичлэг сайтуудад тарсан. Тэр мэт хашгачин гудамжинд гарах орос хүн зөндөөн, “15 жил гянданд хорино” гэдгээс айдаг орос хүн цөөрчээ.
Оросуудынхаа эсэргүүцлийг намжааж анхаарлыг нь дайн руу хандуулж эх оронч болгох санаатай Украины хотууд руу агаараас зэрлэгээр халддаг. Халдах тоолонд нь Оросын хотуудад Тарас Шевченкогийн хөшөөнд цэцэг тавих явдал тогтмолжсон нь Путины дайн нийгмээсээ дэмжлэг хүлээхгүй, харин ч оросууд цаагуураа украины талд байгааг илтгэнэ. Сайтад тавигджээ. Нэг хөгшин ярьж харагдана. “Би 83 настай. Төрийн толгойд 20 жил нэг хүн сууж болохгүй шүү дээ. Тэр юу ч харахгүй, мэдэхгүй, түүнд дандаа худлаа хэлж байна. Ямар юмных нь сонгууль вэ, түй май. Залуучууд энэ замбараагүй байдлыг харж, сонсохгүй байгаад би гайхаж байна. Би социалист нийгэмд дургүй байсан л даа. Гэвч жаахан гэрэл гэгээ байсан юм шүү. Одоо юу ч алга” гэв.
Оросын “Россия 1” ТВ-ийн шууд эфирээр иргэдээс асуулт тавьж хариулт авсныг гаргав. “Та Путиныг дахин сонгох уу?” гэсэн асуултад хариулж харагдана. “Ерөнхийлөгчийн суудалд түүнийг ганц минут ч байлгахыг хүсэхгүй байна”. “Улс орныг сүйрүүлж буй этгээд шоронд байх ёстой”. “Хэзээ ч үгүй, залхаж байна”. “Тэр ард түмэнд сайн гэхээсээ муу юм их хийсэн” гэх мэтээр хариулав. Москва мужид -30 градус хүртэл хүйтэрч, тог цахилгаан дулаан, халуун ус тасарсан, иргэд даарч осгосон байдалтай байгаа ба эхнээсээ цуглаад шаардлага тавиад эхэлжээ. Сэтгэгдлийг нь сонсвол мөн ч их гомдол урсахаар байна. Тэр их гомдлууд хуралдаад тэсэрвэл яах вэ? Энэ бас Путины аюулгүй байдалд өргөс болно.
СМЕРШ-ийг 78 жилийн дараа дахин сэргээж, Росгвардийг хүнд зэвсэг, танк, их буу, авиацаар маш хурдан зэвсэглэх шийдвэр гаргасны цаад учир утга нь дээрхи хэдэн мөрөнд бичигдсэн орос хүмүүсийн эсэргүүцэл, зэвүүцэл бололтой. Украинд ялахгүй хүнд хохирол амсаж байгаагаас илүүтэй үндсэн шалтгаан нь Оросын ард түмэн босоод ирэх вий гэдгээс үхтлээ айсан Путин ба түүний команд л шуурхайлж байна. Хувийн цэргийн компаниуд олноороо байгуулагдсан, Оросын армийг тал тал тийш нь сарниулж хувьчилж авах гэсэн оролдлого үргэлжилж буй, ийм нөхцөлд Путинд өөрт нь хүртэл хувийн халаасны арми хэрэгтэй болж мэднэ. Тэр нь Росгварди ч юм билүү, хэн мэдлээ.
Тэр ч бүү хэл Путины хүрээлэл дотроос өөрийг нь алах гэсэн оролдлого гарч байсан тухай Украины цэргийн тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсов батлан ярив. Тэр нь Украин руу халдан довтолсны дараахан тохиосон ба тэр явдлаас хойш Путин улам бүр ваакумжиж, битүү бүгэх болсон, хэнд ч итгэхээ больсон гэв. Оросын эзэн хаадын уламжлал байна, Кремлийн коммунист эрх баригчийг цааш нь харуулсан, хуйвалдаж огцруулсан түүх бэлхнээ байна, тэр түүх Путин дээр давтагдах нь цаг хугацааны асуудал хэмээн Юсов дүгнэжээ.
“Bild”-ийн Юлиан Репке бичжээ. Хөрвүүлбээс Украин дахь Путины энэ өвлийн довтолгоон балрав, ОХУ мянга мянган цэрэг ба техникээ алдав гэжээ. Донецк ба Харьков муж руу шуурган галаар давшаад гурван сарын нүүр үзэж байгаа боловч асар их хохирол амссанаас өөрөөр ямар ч амжилтад хүрсэнгүй. Өнгөрсөн гурван сард 400 гаруй байлдааны хүнд техникээ сөнөөлгөжээ. Купянск, Авдеевкийг бүрэн эзлэн автал хол байна. Донецк мужид Авдеевкаас хойхно Петровское тосгоны орчим оросууд гацсан, дрон-камиказе, мөн Bradley хуягт машины хүчээр украинчууд хориглон хамгаалалтыг гаргуун хийж байна. Авдеевкийг бүслэн авч устгана гэсэн оросын төлөвлөгөө бүтсэнгүй, тийм чадавхи оросуудад алга.
Купянскийн тухайд оросын арми Синьковка тосгоны ойролцоо гацаж зогссон, оросын танкууд минийн талбайд тулаад зогссон, заримдаа хальт гишгэж үнэтэй техникээ сүйдлээд. Украины дайчид торж сааталгүй байлдсаар байн. Дронд бэхлэсэн кассетын галт сум, гранатаар оросуудыг окоп дотор нь жиргэж өгөв гэжээ.
Ийм нөхцөлд фронтод томхон хэмжээний, ядаж хороо дивизийн хэмжээний давшилт, танкийн тулалдаан өрнөхгүй, харин салангид жижиг жижиг тулалдаан өрнөнө. Гэхдээ л Кремлиэс мянга мянган орос цэргийг галын шугам руу оруулахад бэлэн, араас нь ч очиж байна. Одоо оросууд хэсэг бусаг салангид цэргүүдээ дахин бүлэглэж, нөөц хүчээ татаж байна. ОХУ маш их цэргээ Украинд алдлаа. Даан ч оросын цэрэг техник цувж дуусахгүй, тасрахгүй давшаад няцаагдаад бүтэн улирлыг давлаа. “Украин нь алж устгаж барахгүй”, “Орос нь илгээж давшуулж, үхүүлж барахгүй”–ийм л зураглал харагдаж байна. Одоо ил тод тавих нэг ноцтой асуудал байна. Украины зэвсэгт хүчин хэр зэрэг удаан тогтоон барих, хориглон хамгаалах, тэгэхийн тулд тэднийг сум галт хэрэгслээр тасралтгүй хангаж чадах эсэх асуулт босч ирлээ гэж Юлиан Репке бичжээ.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл57
Баярлалаа
Оросууд иргэдээ сая саяар нь алах нь тэдний мөн чанар. Түүхэндээ тийм байсан. Цөллөгт явуулна, өлсгөнө, ангийн дайсан гээд буудна.
Оросыг ч Путин өвгөн баллаж байна даа, улсын төсвийнхөө 1/3-ийг дайнд зарцуулна гэхэд харамсмаар юм. Украйны хэдэн мужийг авлаа гээд амар тайван амьдраад хөгжихгүй дээ. Хятадын кукла л боллоо ш дээ
Эх орон газар нутагаа хамгаалан тэмцэж байгаа украины ард түмэнд ялалт гарцаагүй,,,
Яана даа Орос орон сүйрлээ, Путин удахгүй байх аа
Мэдээллийн тэнцвэртэй байдлыг ингэж хангахгүй ээ. Дандаа Украин болон барууны хэвлэлийн мэдээлэл байна даа
Оросын мэдээллийг ТВ-ээр чөлөөтэй үзэж болно ш дэ. хэн ч хаагаагүй.
Путин яагаад ямар зорилгоор укрианд дайн хийгээ вэ гэдгийг жинхэнэ утга агуулгаар нь ойлгож мэдрэх эрүүл ухаантай хүмүүс маш олон сая байгаа. Товчхоноор хэлэхэд Орос орны аюулгүй байдалтай холбоотой асуудал. Үүнийг их том зургаар ойлгох хэрэгтэй
чи тэгээд тайлбарлаж өгөөч? Украиныг яагаад устгах гээд бга юм? НАТО-д элсэн гэж айгаад бга юм уу? Тэгвэл хөрш Финланд, Эстони, Латви, Литва, Польшийг яагаад устгахгүй бгаа юм?
Slava Ukrain
орсын бүх суваг ббс снн украйны оон нутгийн сонинг уншаад үе дээ
орсын бүх суваг ббс снн украйны оон нутгийн сонинг уншаад үе дээ
орсын бүх суваг ббс снн украйны оон нутгийн сонинг уншаад үе дээ
орсын бүх суваг ббс снн украйны оон нутгийн сонинг уншаад үе дээ
украйн ч дуус ч байгаа гэдэг утгаар бичжээ
дэлхийд орсоос өөр дайнд ялдаг эх оронтой улс хаана байдгийг би мэдэхгүй
Орос дандаа ялаагүй
,💥💥💥😅😅😅😅😅
афганд душманууддаа шившигтэйгээр ялагдаад хөөгдөөд гарсныг юу гэх гээв???
Укрианы Львов хотод цөмийн цохилт хийгээч гэж Путинд мөн олон удаа хэлэх юм да ! Даанч миний үгийг сонсохгүй юм ! Тэгэж байгаад хажуугийн тойрон хүрээлэгч нэг нь түүнийг буудчих байх да ! Хурдлаач !
Львовт хэрэггүй ээ. Тэгсэнээ Москва дээрээ Царь бомба хаях хэрэгтэй. Тэгээд өөрийгөө үхсэн гэж зарлаад Бразил руу зугатчих хэрэгтэй
украйны нэг ядуу хотод цөмийн цохилт өгөөд яахав ОРОС УЛС өөр улс орон хойгт ЦӨМИЙН ЦОХИЛТ Өгч өргөөд хаячих онхолдуулчих газартай нь тэгшилчих орсыг үзэн ядагч зэвсэгтэй улсуудад хэрэглэх цаг бий
Масква хотод л шаах хэрэгтйэ
Буриадууд элчингийнхэн их солиорох юм. Дайн хүсэгчид Оростоо очлоо.
Оросууд түүхэндээ дайн хииж газар нутгаа тэлж хөгжиж сурсан улс даа улан удэ байгаль гэх мэт

Номиндариа украйнчууд хүмүүсийг яаж цэрэгт татаж байгаа тухай бичээч мэдээ бичих гэж байгаа бол мэдээл бич битгий алиалагчийн зүүд мөрөөдлийг бичиж бай. Аргаа барж мөрөөдхөөс өөр зүйлгүй болсон нөхрийн мөрөөдөл зүүдийг бичих хэрэггүй.
өнөөдөр оросууд украйны арми оросын 300 сая доллар үнэтэй тагнуулын Ил А50 онгоцыг сөнөөсөн мэдээг баталж хүлээн зөвшөөрлөө
Сталин байсан бол та нар дууссан. Харин Путин энэрэнгүй байлаа баасаа
Дэлхийд нэг туйлт ертөнцийн дарангуйлал үүсгэхгүйн төлөө, ЕвроАзийн эх газарт АНУ-ын жанжлал тогтохоос сэргийлж Оросууд дайнд орсныг ойлгодог хүмүүс олон бий. Харин дайны бэлтгэл, тагнуулын мэдээлэл хангалтгүй байсан тухайд бол өөр асуудал.
жинхэнэ нэр нь биш байх, гэхдээ Дүгэржавын Номиндарь гэгч Бандер нацизм фашизмыг дэмжиж суртал ухуулга хийсэн хэргээр хуулийн хариуцлага хүлээх болно. Америк Европруу зугтаавал тэндээ барууны эзэддээ алуулна, угаасаа хэрэглэсэн жорлонгийн цаасыг хаядаг.
Оросууд харгис, өөрсдийгөө ч хайрладаггүй ардууд даа...
2024 он Оросын ялалтаар үргэлжилнэ....Украйн бүрэн Оросын хараат болох цаг удахгүй. Украйнд хүний нөөц , мөнгө шавхагдаж дуусаж буй, эсрэгээр Оросын нөөц шавхагдашгүй гэдгээ Дэлхийд мэдэрүүлчихлээ
Ямар олноор хувилдаг новш вэ ?

Эргүү Иванууд одоо удахгүй дээ.
Наад бичээд байгаагаас чинь 100% эсрэгээрээ байгаа шүү! Оросуул ялах нь тодорхой болсон.
Номиндарь гэж битгий шаагаад бай.
ОРОСЫГ ДЭМЧИГЧ ОЯА НАРААС ХҮН ҮЛДЭЭГҮЙ ШИВ ДЭЭ НЭГ ХОЁР ХҮН ТЭНЭГ СЭТГЭГДЛЭЭ ХУВИЛААД Л ХӨӨРХИЙ АМЬТАД
Er no bol asuudliig dainaar shiidne gedeg utgagui xereg. Xun bol xuniii xeleer geree xeleltseereer shiidej bolno
691 өдөр шөнө...ер нь бол "691 хоног"...
Нөгөөл гичий номиндарь уу.2 талын байр суурийг уншмаар байна аа гичий минь