
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Ардын банкны холбогдох албаны хүн хэлэхдээ, Хятад улс дэлхийд тэргүүлэгч мэдээллийн цар хүрээтэй, үйлчилгээний хамгийн өргөн хүрээг хамарсан олон нийтийн зээлийн мэдээллийг үнэлэх системийг байгуулаад байна гэжээ.
Тодруулбал Дэлхийн банкнаас зохион байгуулсан бизнесийн орчны үнэлгээнд, Хятад улсын зээлийн мэдээллийн сангийн үзүүлэлт олон жилийн турш дэлхийд тэргүүлж буй гэнэ. Өнгөрсөн 2024 оны эцсийн байдлаар, уг мэдээллийн санд 1.16 тэрбум иргэн, 140 сая аж ахуйн нэгж, бусад байгууллагын зээлийн мэдээллийг бүртгэн хамруулж, 2024 онд 6.7 тэрбум удаа зээлийн тайлангийн лавлагааны үйлчилгээ үзүүлсэн байна.
Үүний зэрэгцээ, 2024 оны эцсийн байдлаар, бүртгэлийн систем нь нийт 44 сая олон төрлийн бүртгэлийг гүйцэтгэж, 260 сая удаа лавлагааны үйлчилгээ үзүүлжээ. Мөн 2024 оны эцсийн байдлаар, хөрөнгийн урсгалын мэдээллийн платформ нь 56 сая аж ахуйн нэгж, хувь хүний үйлдвэр, худалдааны өрхийн зээлийн файлыг бүрдүүлж, 88 сая хөрөнгийн урсгалын дансыг хамарсан гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0