
АНУ-ын Засгийн Газар "адил хэмжээний татвар ногдуулах" төлөвлөгөөгөө пүрэв гарагт зарлалаа. Үүнтэй холбогдуулан мэдээлийн агентлаг- CGTN-ээс интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар "адил хэмжээний татвар" гэсэн нэрийдлээр АНУ-ын бусад улсыг дарамталж байгааг санал асуулгад оролцогчид буруушааж, энэ алхам нь бусад улс орнуудын хариу арга хэмжээнд өртөж, улмаар дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлж болзошгүй гэжээ.
Улс орон бүрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар харилцан адилгүй байдаг. Улс бүр олон улсын зах зээлд "харилцан ашигтай" байхын тулд өөрийн бүтээгдэхүүнд үндэслэн зохих тарифыг тогтоож болно. АНУ-ын “тариф” нь олон талт худалдааны хэлэлцээрээр хүрсэн ашиг сонирхлын тэнцвэрийг сонгон үл тоомсорлож байгаа явдал гэж болно. Судалгаанд оролцогчдын 82.8 хувь нь улс орнуудын эдийн засгийн хөгжил, эдийн засгийн чадавхи тэгш бус байгаа нөхцөлд АНУ тарифын хувьд адил хэмжээгээр татвар ногдуулахыг шаардаж байгаа нь туйлын үндэслэлгүй гэж онцолжээ. Энэ удаад АНУ-ын гаалийн татварын дийлэнх нь хөгжиж буй орнуудад чиглэгдэж байна. Үүнтэй холбогдуулан санал асуулгад оролцогчдын 82.96 хувь нь АНУ-ыг татвар ногдуулах асуудлаар бусад улс орнууд руу "дайралт” хийж байгааг буруушааж, энэ нь бусад улс, ялангуяа хөгжиж буй орнуудын хөгжлийн эрхийг хассан хэрэг гэж үзсэн байна. Мөн судалгаанд оролцогчдын 84.43 хувь нь АНУ “адил хэмжээний татвар” ногдуулах нь худалдааны түншүүд болон уламжлалт холбоотнуудтай хийсэн худалдааны шударга бус байдлыг улам хурцатгаж, тус улсад итгэх итгэлийг ноцтойгоор хохирооно гэж үзэж байна.
Энэхүү судалгааг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос платформ дээр явуулсан бөгөөд 24 цагийн дотор гадаадад нийт 9600 сүлжээ ашиглагч санал асуулгад оролцжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0