sonin.mn

Саяхан Хятад, Япон, БНСУ-ын Эдийн засаг, Худалдааны Сайд нарын 13 дахь уулзалт болов.


Уулзалтын дараа гурван тал хамтарсан мэдэгдэл гаргаж, дижитал эдийн засаг, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг санал болгосон юм. Үүнтэй холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 4-р сарын 3-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "БНХАУ-ын Худалдааны яам нь БНСУ, Японы эдийн засаг, худалдааны Яамтай уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, олон салбар дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж,бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллах болно. Гурван орны Эдийн засаг, Худалдааны яам Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээр, нийлүүлэлтийн систем, экспортын хяналт, дижитал эдийн засаг ба ногоон эдийн засаг, бизнес эрхлэлтийн орчин, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг олон асуудлаар гүнзгий ярилцсан бөгөөд ДХБ, бүс нутгийн бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны гэрээ, АПЕК зэрэг бүс нутгийн болон олон талт хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэх болно" гэжээ.


Г.Бямба