
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдалд худалдааны алдагдлын үзүүлэх нөлөө нэмэгдэж буйтай холбогдуулан улс даяар онц байдал зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ "энэ аюулын эх үүсвэр нь АНУ-ын гадна оршиж байна" гэжээ.
"Худалдааны тэнцлийн алдагдал нь үндэсний аюулгүй байдал, эдийн засагт онц ноцтой аюул учруулж байна. Энэ аюулын эх үндэс нь бүхэлдээ АНУ-аас гадна оршиж байгаа бөгөөд худалдааны гол түнш орнуудын дотоодын эдийн засгийн бодлого, дэлхийн худалдааны тогтолцоон дахь бүтцийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй юм. Иймд би уг аюултай холбоотойгоор улс оронд онц байдал зарлаж байна” гэж Трамп мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн АНУ ба бусад улс орны хоёр талын худалдааны харилцаанд "харилцан ашигтай байх зарчим алдагдсан" гэж онцолсон байна. Тэрбээр "татварын хувь хэмжээ, татварын бус хориг арга хэмжээнүүд, мөн АНУ-ын худалдааны түншүүдийн эдийн засгийн бодлого нь хоорондоо нийцэн зохицохгүй байна" хэмээн мэдэгдээд, эдгээр хүчин зүйл нь АНУ-д цалин хөлс, хэрэглээ буурахад нөлөөлж байна" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Онц байдал зарласнаар Д.Трамп тарифын бодлогоо хэрэгжүүлэхэд илүү өргөн эрх мэдэлтэй болж байна. Тэрбээр импортын бараанд 10-50 хувийн хариу татвар ногдуулж буйгаа зарлаж, эл шийдвэрээ "эдийн засгийн тусгаар тогтнолын тунхаглал" гэж нэрлэсэн юм. Түүний шийдвэр дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс хүчин төгөлдөр болох бол дөрөвдүгээр сарын 5-наас 10 хувийн гаалийн суурь татвар хэрэгжиж эхэлнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Манайх чинь Оростой жинхэн утгаараа худалдааны алдагдалтай явж байгаа. Онц байдал зарлавал таарна
Монгол хятадтай 90% худалдаа хийдэг. Монгол чинь хятадтай аймшигтай худалдааны алдагдалтай явж байгаа. Монголд худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний 90% нь хужаа бараа бүтээгдэхүүн байна мангараа. Чи монгол хүн биш хятад цустай хүн байна.