Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооны Нисэхийн логистикийн салбараас мэдээлж буйгаар өнгөрсөн гуравдугаар сард үндэсний хэмжээнд олон улсын агаарын ачаа тээврийн 21-н шинэ шугам нээсэн байна. Энэ оны эхний улиралд Хятадын олон улсын агаарын ачаа тээврийн чиглэлүүд нэмэгджээ.
Гуравдугаар сарын 31 хүртэл, үндэсний хэмжээнд олон улсын агаарын ачаа тээврийн 58 шинэ шугам нээж, долоо хоног бүрд хоёр талын 123 орчим нислэг нэмжээ. Үүнд, Ази болон Европ чиглэлийн тусбүр 27, 25 шугам нэмсэн байна. Ачааны хувьд, хил дамнасан цахим худалдааны бараа бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, электрон бүтээгдэхүүн, автомашины сэлбэг хэрэгсэл, хувцас хунар зэрэг багтжээ.
Г.Бямба
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0