sonin.mn

Гуравдугаар сарын 30-нд Хятадын Кибер орон зайн удирдах алба, Хятадын төв радио телевиз, Гуаншгийн Жуан үндэстний өөртөө засах орны Намын хорооны Кибер орон зайн удирдах комиссын хамтран зохион байгуулсан 2025 оны Хятадын интернет хэвлэл мэдээллийн форум Гуаншигийн Наньнин хотод нээгджээ. Уулзалтад оролцож буй удирдагчид 2025 оны онлайнаар томоохон сэдвүүдийг сурталчлах, хэлэлцэх асуудлыг тодорхойлох томоохон төслүүд болон "Олон үндэстэн, гайхамшигт Гуанши" онлайн сурталчилгааны арга хэмжээг хамтдаа эхлүүлэв.


Энэхүү форум нь "Системийн чанартай өөрчлөлт, ухаалаг харилцаа холбоо: Онлайн мэдээллийн хэрэгслийн боломж ба сорилт" сэдвийн хүрээнд болж, шинэ нөхцөл байдалд интернет хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тулгарч буй боломж, сорилтод гүнзгий дүн шинжилгээ хийх, системийн чанартай өөрчлөлтийг хэрхэн дэмжих, хэвлэл мэдээллийн интеграцчлалын гүнзгий хөгжлийг ахиулах, цахим мэдээллийн хэрэгслийн инноваци, бүтээлч байдлыг цаашид бэхжүүлэх, үнэт зүйлс, олон нийтийн санаа бодол, нийтлэг соёлыг бэхжүүлэн өргөжүүлэх шинэ арга замыг тасралтгүй эрэлхийлэх талаар олон салбарын зүтгэлтэн нар ярилцлага өрнүүлжээ.