sonin.mn

3-р сарын 31-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэрээ Гүө Жякүнь хэлэхдээ: "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон Хятад улсын хөгжил нь харилцан бие биенээ амжилтад хүргэж байгаа бөгөөд нэн түүнчлэн хамтдаа ирээдүйг бүтээх болно. Хятад улс өөрчлөлт шинэчлэлт болон гадагшаа өндөр түвшинд нээлттэй байлгахаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, зах зээлийн орон зай өргөн уудам, бодлогын хүлээлт тогтвортой, хөгжлийн орчин боловсронгуй байгаа нь олон улсын компаниудад хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх таатай орчин юм. 


Одоогийн байдлаар гадаадын бизнес нэгжүүдийн Хятад улс дахь хөрөнгө оруулалт 20 аж үйлдвэрийн төрөл ангилал, 115 үндсэн салбарыг хамарч, нийт 1 сая 240 мянган компани байгуулагдаж, хөрөнгө оруулалтын хэмжээ нь бараг 3 их наяд ам.долларт хүрсэн байна. 


Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэснээр, Хятад улстай хамт урагшлах нь боломжтой хамт урагшлах, Хятад улсад итгэх нь маргаашдаа итгэх, Хятад улсад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм. Гадаадын хөрөнгө оруулалттай нэн олон аж ахуйн нэгж Хятадын зах зээлд нэвтэрч, хөгжлийн боломжийг хуваалцан, хамтдаа илүү сайн сайхан ирээдүйг бүтээхийг бид угтаж байна" гэжээ.


Г.Бямба