
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Хэнтий аймагт гуравдугаар сарын 29-ний өдөр “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг зохион байгууллаа.
Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг даргын тамгийн газар Монгол Шуудан ХК-тай “Зүүн бүсийн логистикийн төв” байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт дурдсанаар, “Зүүн бүсийн логистикийн төв"-ийг байгуулах газар, дэд бүтцийн асуудлыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас шийдвэрлэж өгөх бол Монгол шуудан ХК-ийн зүгээс уг төвийг бүтээн байгуулж, зүүн бүсийн иргэдийн тээвэр логистикийн хэрэгцээг хангах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бодит өртгийг бууруулах боломжийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллана.
Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь
Хэнтийн аймгийн Засаг дарга Д.Аюурбунь: Газарзүйн байрлалын хувьд Хэнтий аймаг нь Улаанбаатар хот болон бусад аймагтай холбогдох, ОХУ, БНХАУ, Эрээнцав, Бичигт боомтын зангилаа хэсэг гэж үзэж, “Зүүн бүсийн тээвэр, логистикийн төв” болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Монгол Шуудан ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Монгол Улс булангийн орнууд руу мах экспортлоход Хэнтий аймаг гол үүргийг гүйцэтгэсэн. Цаашид Монгол Шуудан компанитай хамтран экспортын түргэн шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: Санамж бичгийн хүрээнд, зүүн бүсийн тээвэр, логистикийн төвөөр дамжуулан бүс нутгийн иргэдэд ачаа тээвэр түргэн шуурхай, хямд хүрэх нөхцлийг бүрдүүлнэ. Инфляцийн 23 хувь нь тээвэр логистик байдаг. Энэ утгаараа, тээвэр, логистикийг оновчтой, үр ашигтай зохион байгуулснаар иргэдэд Улаанбаатар хотын бараа, бүтээгдэхүүн түргэн шуурхай, хямд хүрэх, нөгөө талаараа зүүн бүсийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн бусад аймаг, Улаанбаатар хот болон дэлхийн шуудангийн сүлжээгээр дамжуулан олон улсад гарах бодит бололцоо бий болгох урт хугацааны ажил болно гэж харж байна. Дашрамд дурдахад, Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт Зүүн бүсийг тээвэр логистикийн төв болгон хэмээн тусгасан. Энэ дагуу Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дээрх ажил туссан байсныг ийнхүү бодит ажил хэрэг болгож байна.
Сэтгэгдэл1
Рашаантаас хэнтий рүү төмөр зам