sonin.mn

Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн корпорацын мэдээлснээр, Хятад улс Өмнөд тэнгисийн зүүн бүсийн усан хил дэх Хуйжөү 19-6-аас 100 сая тоннын газрын тосны ордыг олж илрүүлсэн байна. Энэ нь Хятад улс далайн гүн болон хэт гүний хагархай чулуулгаас томоохон хэмжээний газрын тосны ордыг анх удаа илрүүлж байгаа явдал бөгөөд тус улсын далайн гүн давхаргаас газрын тос, байгалийн хийн хайгуул хийх боломжтойг харуулж буй гэнэ.



Хуйжөү 19-6 газрын тосны орд нь Жөүжян голын амны сав газрын Хуйжөүд байрлаж, Шэньжэнь хотоос 170 км-ийн зайд байрлах ба усны дундаж гүн нь 100 метр юм. Тус цооногоос өдөрт 413 баррель түүхий тос, 68 мянган шоо метр байгалийн хий олборлодог байна. Хуйжөү 19-6 газрын тосны ордын геологийн батлагдсан нөөц 100 сая тонн газрын тосны хэмжээнээс давсан ажээ.


Г.Бямба