
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтад зааснаар танхимын ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог бөгөөд танхимын шүүгчид санал нэгтэйгээр Монгол Улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна.
Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөж, хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа юм.
Харин 2025-2026 онд тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь таван шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгчдээс бүрдсэн дээд шатны танхим юм.
Сэтгэгдэл6
Энэ болих хэрэгтэй. Америк, Орос, Хятад гурван улс хүлээн зөвшөөрдөггүй шүүхийг монгол гишүүн байх ямарч шаардлага байхгүй.
Олон улсын гаагийн шүүх, олон улсын валютын сан, холбооны нөөцийн сан, олон улсын хүний эрхийн байгууллага, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, европын холбоо, нато, нэгдсэн үндэстний байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд ардаа эзэдтэй хувийн байгууллагууд.
Хятад 1880,90 оноос хагас колони болсныг нотолсон баримт нь Шанхайд холбоотнууд шүүх ажиллагаанд 50:50-иар оролцож эхэлсэн байдаг. ө.х. шүүх эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй төр бий болсон. Гаагын шүүх нь гарын үсэг зурсан улсууд нийлээд төрийнхөө тодорхой шүүх эрх мэдлийг Гаага-д шилжүүлж буй юм. АНУ, Хятад, Орос зэрэг улсууд том улсууд учраас шүүх эрх мэдэл, бүрэн эрхээ хэнд ч өгөхгүй л гэсэн хэрэг. Зарим хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн тухайд Монгол шиг ядруу улс бушуухан олон улсын шүүхэд өгчихсөн нь дээр. Хэзээ нэг цагт монголын эсрэг хэн нэгэн дээрэлхвэл бас Гаагын шүүх-д өгөх эрх мэдэл нь байж л байг. Харин энэ Балсүрэн бол мэдэхгүй. Баярцогт-ыг 3 шатны шүүхээр шийтгэгдээд ял эдэлж байхад нь гаргачаад явсан хүн.
Хэрвээ амьд байсан бол Чингэс Напалёон Гитлёр Сталин дөрвийг баривчлана шоронд шиднэ гэж захирамж гаргах шүүх байгаа юм ! Трамп их аальгүйтэж байгаа одоо үёд баривчлагдах болзолоо хангачихсан байгаа !
Путинг баривчилж Гаагд энэ шүүгчид хүргэх ёстой байсан юм. Даан ч бид чацга царайлаад айгаад наасан
Тоглоомын шүүх Нэг талыг барьсаг