sonin.mn

3-р сарын 28-нд Боагийн Азийн чуулга уулзалтын 2025 оны жил тутмын чуулган өндөрлөлөө. Дөрөв хоногийн турш 60 гаруй улс орон, бүс нутгаас 2000 орчим төлөөлөгч тус хотод цугларч, "Өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Азийн ирээдүйг хамтдаа бүтээцгээе" сэдвийн хүрээнд гүнзгий хэлэлцүүлэг өрнүүллээ.Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "


Дэлхийн "өөрчлөлт" гэж юу вэ?


4-р сарын 2-ноос эхлэн бүх импортын автомашинд 25%-ийн нэмэлт татвар ногдуулахаа АНУ-ын Засгийн газар 3-р сарын 27-нд мэдэгдсэн нь хүмүүст дэлхийн тогтворгүй байдлыг улам гүнзгий мэдрүүлэв. Норвегийн Бизнесийн сургуулийн стратеги судлалын профессор Карл Фэй нарын зэрэг Боагийн Азийн чуулга уулзалтын зочид төлөөлөгчид ХТРТ-д өгсөн ярилцлагадаа "Татвар нэмэх нь хэнд ч ашиггүй, АНУ-д ч, дэлхийн бусад эдийн засагт ч бүгдэд нь хор уршиг учруулна" гэжээ.


Азийн ирээдүйг хэрхэн "хамтдаа бүтээх" вэ?


Хуралдааны зохион байгуулагч орон болох Хятад улс дараах дөрвөн санаачилгыг гаргав. Үүнд:


1. Итгэлцлийг нэмэгдүүлэх замаар эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх,


2. Нээлттэй, харилцан уялдаа холбоотой хөгжлийн бодлогоор эдийн засгийн даяаршлыг урагшлуулах,


3. Харилцан ашигтай хамтын ажиллагаагаар хөгжил цэцэглэлтийг ахиулах,


4. Энх тайвнаар зэрэгцэн оршихыг бэхжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах.


Эдгээр санаачилга нь чуулганд оролцогчдын өргөн хүрээний дэмжлэгийг хүлээв. “Deloitte China” компанийн ТУЗ-ийн дарга Жян Ин "Хятад улс тууштайгаар олон талт хамтын ажиллагааг дэмжиж, Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааг ахиулж, нээлттэй хөгжлийг дэмжих эрмэлзлээ харуулж байна" гэлээ.


Азийн хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах санаачилгын 10 жилийн ой


2025 онд Хятад улс Азийн хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн нийт хэмжээн дэх Ази тивийн эдийн засгийн эзлэх хувь хэмжээ тогтвортой өсөн нэмэгдсэн юм. Боагийн Азийн чуулга уулзалтаар нийтэлсэн тайланд дурдсанаар: 2025 онд Азийн эдийн засгийн өсөлт 4.5%-д хүрэх төлөвтэй байгаа бол 2024 онд 4.4%-иар өссө н юм. Түүнчлэн Азийн орнуудын ДНБ-ний дэлхийд эзлэх хувь хэмжээ 2024 онд 48.1% байсан бол 2025 онд 48.6% болж нэмэгдэх төлөвтэй. Эдгээр тоон үзүүлэлтүүд нь дэлхий дахины нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж, тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр байгаа ч Ази тив дэлхийн эдийн засгийн "хөдөлгөгч хүч", "тогтворжуулагч" хэвээр байгааг дахин нотолж байна.


Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байна


2024 оны статистикаас үзэхэд, Хятад улсад шинээр бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо 60,000 хүрч, өмнөх оныхоос 9.9%-иар өсөн нэмэгдсэн байна. Мөн сүүлийн 5 жилд гадаадын хөрөнгө оруулагчдын Хятад дахь шууд хөрөнгө оруулалтын өгөөж ойролцоогоор 9%-тай байгаа нь дэлхийд дээгүүрт орж байна.


Японы “Orix” групп компанийн Хятадын эх газрын ажил хариуцсан захирал Лю Гүөпин: "Бид Хятадад хамгийн эрт орж ирсэн гадаадын банк санхүүгийн байгууллагуудын нэг. Олон улсын бизнесээ өргөжүүлэхдээ Хятадыг хамгийн эхний сонголт болгосон бөгөөд үүгээр ихээхэн ашиг хүртсэн" гэжээ. Тэрбээр мөн: "Зөвхөн 3-р сарын 25-нд бид Хятадад дахин нэг шинэ компани байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь манай компани Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт илтгэл дүүрэн байгаагийн илэрхийлэл юм. Бид цаашид ч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болно" гэв.


Чуулганы үеэр оролцогчид "Хятадын эдийн засаг асар их уян хатан чанар, эрч хүчтэй”, "Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлж байна", "Хятад улс үйлдвэрлэлийн цогц тогтолцоо, өндөр ур чадвартай боловсон хүчин, инновацын давуу талтай" гэдгийг хэлцгээж байсан юм. Эдгээр үнэлгээг батлахуйц тоо баримт гэвэл, 2024 онд Хятад улс PCT (Олон улсын патентын хамтын ажиллагааны гэрээ)-ний дагуу, 70,000 гаруй патентын өргөдөл гаргаж, дэлхийн нийт өргөдлийн 1/4-ийг бүрдүүлжээ. Мөн олон улсад инновацын индексээр Хятад улс 11-р байранд дэвшжээ. Эдгээр үзүүлэлтүүд нь Хятад улс зөвхөн томоохон зах зээлтэй төдийгүй, ногоон хөгжил, хиймэл оюун ухааны салбарт ч шинэ боломжуудыг агуулсан улс болохыг харуулж байна." гэжээ.