
Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдрийн 16:20 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 40 хорооны … хотхоны замд согтуу жолооч зам тээврийн осол гаргасан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтаар эмэгтэй, 26 настай А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцож, улмаар зогсоолд байрлуулсан 3 тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан байна. Жолооч А-г согтуурлын зэрэг хэмжигч багажаар шалгахад 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байсныг тогтоон шалгалтыг үргэлжлүүлж байна.
ИРГЭД ТА БҮХЭН
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байхыг #Цагдаагийн_байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл3
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
Yug n shalgadag um Msc mak shalgah hulgaichuud bagadaad bna uu? Amidral hecuu bolool uuj baigaashdee. Taviad yavuul hudlaa huuli durem bolson pizdaanuud
Yug n shalgadag um Msc mak shalgah hulgaichuud bagadaad bna uu? Amidral hecuu bolool uuj baigaashdee. Taviad yavuul hudlaa huuli durem bolson pizdaanuud