sonin.mn

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын үеэр Хууль зүйн сайд О.Алтангэрэл хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллахгүй шүүмжилж байгаа Ардчилсан намын бүлгийн зөвлөхүүдийг ажлаа өгөхийг шаарджээ.


Сүүлийн долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд орсон Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эсэргүүцэгчид нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхүүд гэж О.Алтангэрэл сайд үзэж байгаа юм байна. 


Хууль зүйн сайдад ад үзэгдсэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр АН-ын ҮБХ-ны гишүүн УТЗ-ийн гишүүн М.Чимэддорж, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Амарбаясгалан, А.Батпүрэв, Х.Номингэрэл, Н.Ариунболд нар ажилладаг ажээ.


С.Сарнай