.jpg)
Эрх Чөлөөний Эвсэл намаас төв талбайд Засгийн газрыг огцруулах жагсаал зохион байгуулахаар нийт 13 удаагийн мэдэгдэл хүргүүлсэн ч бүртгэхээс татгалзаад байна.
Бүртгэлгүй жагсаалаас үүдэн гарах бүхий л хохирол, сөрөг үр дагаварыг Эрх Чөлөөний Эвсэл дангаар хариуцах ёстой гэх дарамт шахалт үзүүлж байгаа юм.
Тодруулбал Засгийн газар, Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан жагсаалыг зориуд гэмт хэргийн шинжтэй болгох үйл ажиллагааг зохион байгуулж ирснээс гадна жагсаалыг зориуд бүртгэж авахгүй байх, давхардуулан ямар нэг бүртгэлгүй жагсаал талбайд гаргаж ирэх, мэдэгдэл хүргүүлснээс хойш төв талбайд гэнэтийн үйл ажиллагаа төлөвлөх, тайз, асар барих, хиймэл зүлэг дэвсэх, худалдаа зах гаргах, цирк шоу тавих зэргээр тасралтгүй иргэдийн жагсаж цуглах эрхийг хязгаарлаж, хохирол үр дагавараар далайлган дарамт шахалт үзүүлсээр байна.
Тухайлбал 2025 оны 4 сарын 16-ны өдөр, 4 сарын 17-ны өдөр, 4 сарын 18-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлүүд, 2025 оны 4 сарын 20-ны өдөр, 4 сарын 22-ны өдөр, 4 сарын 24-ний өдрүүдийн жагсаалууд, үүний өмнө буюу 2025 оны 1 сарын 13-ны өдрөөс хүргүүлсэн мэдэгдлүүд, 2025 оны 1 сарын 13-ны өдрөөс 1 сарын 22-ныг хүртэлх өдрүүдэд болох жагсаалын 10 мэдэгдэл зэрэг нийт 13 удаагийн жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзаж, бүртгэлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулснаас үүдэн гарах бүхий л хохирол, сөрөг үр дагаварыг Эрх Чөлөөний Эвсэл дангаар бүрэн хариуцахыг тулган шаардсан, жагсаал цуглаан хийлгэхгүй байх зорилгоор дарамт шахалт үзүүлсээр байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль зөвхөн Эрх Чөлөөний Эвсэл түүний гишүүдэд үйлчилж байгаа бөгөөд зохиомол гэмт хэргүүд үүсгэх замаар хувь хүний эрх чөлөө, жагсаж цуглах эрхийг хясан боогдуулсаар хуулийг ялгавартай буюу дабль стантардаар тайлбарлан хэрэглэж байна. Түүнчлэн жагсаалын үеэр эрх баригчид болон цагдаагийн байгууллагын оролцоотой Эрх Чөлөөний Эвсэл түүний гишүүдийн эсрэг удаа дараа халдлагууд зохион байгуулсаар байна.
Эрх Чөлөөний Эвсэл Нам
2025.04.21
Сэтгэгдэл6
Данх айж байгаан байна даа
талбай дээр орилоод засгийг огцруулах нь хоцрогдол болжээ Огцруулах дээрээ тулвал УИХ дээр ярина ш дээ Энэ ямар нам байдагипм бэ Бүртгэлтэй юм уу Дээд шүүх мэдээлэл хийгээч Хэдэн гишүүнтэй гэж нам биш Ноувар гээд Украиныг дэмжигч хэд юм биш үү Монголд Украины иргэдийн Холбоо гэж байгаа Тэдний нам юм уу Гадныхан нам баыгуулж болохгүй биз дээ Эсвэл тэндээс зөвхөн санхүүждэг хэлэн монгол нь ил ажилладаг юм уу Ямар ч байсан тюд Монголын эрх ашгийг ярьдаггүй ээ
Данх айсандаа унгас алдаж байгаа юм байна..
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг эсэргүүцэж буй ТББ болон иргэд Монгол Улс дахь Францын элчин сайд Филипп Мэрлинээс АРЕВА КОМПАНИАС АВИЛГА АВСАН МОНГОЛЫН УЛСТӨРЧДИЙГ ЗАРЛАХЫГ ШААРДЛАА
Манай Монгол шиг үзэл бодлоо илэрхийлэх жагсаж цуглах эрхийг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР шийтгэдэг ганц орон Монгол юм засаг ноёд хуучны Коммунист аргаа л хэрэглэнэ
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!