
Энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ны өдрийн хооронд зам тээврийн ноцтой ослууд гарч, иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээллүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.
Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ослын улмаас 40-44 насны 4 иргэн нас барсан, Төв аймгийн Аргалант сумын нутагт том оврын тээврийн хэрэгсэл суудлын автомашинтай мөргөлдөж, 19-39 насны 3 хүн нас барсан, Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолооч 6 автомашиныг мөргөсний улмаас иргэд гэмтсэн, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт суудлын тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хажуу руу онхолдсон зэрэг зам тээврийн ослуудад шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх ба гүйцэх үйлдэл хийх, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байдлыг зөрчиж анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг эрсдэлт нөхцөл байдал эзэлж байна.
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,
-12 дугаар зүйл (Тээврийн хэрэгслийн хурд)-ийн 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”.
-Мөн дүрмийн 13 дугаар зүйл (Гүйцэж түрүүлэх ба гүйцэх) 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж тус тус зохицуулсан. Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ сахин хэрэгжүүлэх нь учирч болох эрсдэлээс хамгаалж чадна.
МАШИН ЖОЛООДОХ НЬ ТОГЛООМ БИШ...
Сэтгэгдэл11
ХОТ ДОТОР ХЭТ ИХ ДАРХМТЛАХ ТОРГУУЛЬ ӨНДӨРСӨХ ҮЁД ИЙМ ҮЗЭГДЭЛ ГАРДАГ. ХҮҮХДИЙГ ГЭРТ НЬ ХАТУУ ГАРААР БАРИХААР ГУДАМЖИНД ГАРААД ТАНХАЙРДАГТАЙ АДИЛ.
Хоёр хөлтэй мал.
монголд өдөр бүр буруу рультэй машин буруу рультэй машин барьж сурсан дүрэмтэй жолооч хүний амийг мөн хөнөөж байнаа өдөр бүр аваар ослоор хичнээн хүн үхэж байна оршуулгын зардал гэж нэг найр болно
Дайн болж байгаа юм шиг л аймаар
Эргүү тэнэг хүмүүст жолоо бариулахаар ийм юм болно
энхийн цагт ингэж олноороо амиа алдах ч гэждээ даанч дээ
буруу рүльтэймашин
ийм л төр .хэдэн цагдаа нарынх нь хүч хүрэхгүй бн хөөрхий.баруун дүрэмтэй замын хөдөлгөөнд буруу рүльтэй техник бариад сүлжилдэхээр зүгээр цуваад үх л гэсэн үг биз дээ.том том машин оруулдаг компануудад мөнгө л бодохоос монгол хүний амь нас хэрэггүйшд хууль гаргуулахгүйшд
Осол аваар гэдэг хүний буруугаас болж гарч шүү торгох маш сайн торгох яс маханд нь шингэтэл торгох өөр арга байхгүй
Буцаж эргэж байгаа машиныг дэлбэрч шаттал нь мөргөөд өгөхгүй яасан юм бэ гэж чигээрээ явж байгаа машины жолоочийг замын цагдаа загнаад байдаг шдээ. Энэ зөв үү?
Жолооны курсуудийг цэгцлээд зарим авлиагаар тэнцүүлдэг жолооны курсийг хаах ёстой.