АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж Украинд гал зогсоох хэлэлцээрт хүрч чадахгүй бол ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд шинэ хориг арга хэмжээ авна гэж анхаарууллаа.
Тэрбээр Москвагийн хамгийн сүүлийн мэдэгдлүүдэд "эгдүүцэж" байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ бид Украинд цус урсгаж байгааг зогсоохын тулд Оростой тохиролцож чадахгүй бол үүнийг Оросын буруу гэж үзэж Оросоос импортолж буй бүх газрын тосонд хоёрдогч татвар ногдуулна" гэж анхааруулсан байна.
Энэ нь Оросоос газрын тос худалдаж авсан хүмүүс АНУ-д бизнес эрхлэх боломжгүй болно гэсэн үг гэж Цагаан ордны тэргүүн тайлбарлажээ.
Түүний хэлснээр хэрэв гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол нэг сарын дотор "АНУ-д борлуулж буй газрын тос болон бусад бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах, хоёрдогч татвар"-ыг ногдуулах гэнэ.
Трамп мөн энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: rbc.ru
Ж.Бат
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл8
Бөгспутин үхвэл дайн зогсоно,,,эсвэл,,,дайн зогсвол бөгспутин үхнэ,,,,
Монгол дахь украйны дэмжигч нарын гайгаар монголчууд бинзен авч чадахгүй боллоо. Украйн хүүрнүүд эртхэн ялагдсан бол янз бүрийн асуудал гарахгүй амар байх байсан биз.
ШУВУУН ТАРХИТАЙ ТРАМП НЭГ УУРЛАВАЛ ОРОСЫГ ЗҮЙЛ ДУУСГАЖ МАГАД.
Трамп зеленскийг дарангуйлагч гэж хэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Украйнд нацистуудын удам бий. Трамп европыг хамгаалахгүй. Европын эсрэг байх эхлэлийг тавчихлаа
За чи битгий үлээгээд бай,,,,цагаан махаа эргэтэл үлээхиймаа,,,,
Трамп гринландыг орос хятадаас хамгаална
"Мөнгөнөөс өөрийг мэдэггүй хүн" гэдэг хорт хавдар өвчинөөр хүнд өвчилсөн Трампын өвчин нь эцсийн шатандаа оржээ. Ум ма ний. Ха Ха.
Тэнэг эргүү Путин яаралтай Трамптай хэлэлцээр байгуулж орос украины дайныг бүр мөсөн зогсоож, орос улс америктай түншлэлийн гэрээ байгуулж америк баруунтай хамтран ажиллахгүй бол хятадууд орос украины дайн далимдуулж оросын жижиг улс орнуудад хяналтаа тогтоож хэдэн жилийн дараа сибирь хятадын мэдэлд шилжих аюул тун ойрхон байна. Орос украины дайнд орост ч ашиггүй украинд ч ашиггүй баруунд ч ашиггүй зөвхөн хятадад ашигтай байх болно.