sonin.mn

 Хятадын Зэвсэг хураах асуудал хариуцсан сайд Шэнь Жянь 3-р сарын 28-нд НҮБ-ын Зэвсэг хураах судалгааны хүрээлэнгээс Швейцарийн Женев дэх Үндэстнүүдийн ордонд зохион байгуулсан "Дэлхийн хиймэл оюун ухааны аюулгүй байдал ба ёс зүй" олон улсын семинарт оролцож, хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын байдлын талаарх Хятад улсын үзэл бодол, бодлогын санаачилгыг тайлбарлажээ.


Шэнь Жянь хэлэхдээ, эрсдэл сорилтыг угтуулан Хятад улс 2023 онд “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга”-ыг гарган, нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, яриа хэлцэл, хамтын ажиллагаагаар нийтлэг ойлголтод хүрч, нээлттэй, шударга, үр дүнтэй засаглалын механизмыг бий болгож, хиймэл оюун ухааны технологиор хүн төрөлхтөнд ашиг тус бүтээхийг дэмжиж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулахыг санаачилсан юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 140 гаруй гишүүн орон хамтран гарын үсэг зурсан хиймэл оюун ухааны тухай тогтоолыг санал нэгтэй батлахыг Хятадын тал дэмжиж, хиймэл оюун ухааны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхтэй хүчин чармайлт гаргаж, "Хиймэл оюун ухааны чадавхийг бэхжүүлэх цогц төлөвлөгөө"-г санал болгож, хиймэл оюун ухааныг чадавхжуулах анхны семинарыг зохион байгуулж, Замби болон бусад улстай "Хиймэл оюун ухааны чадавхийг бэхжүүлэх олон улсын хамтын ажиллагааны баг"-ийг байгуулсан юм гэсэн байна.


Г.Бямба