sonin.mn

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба мэдээлэл хийж, Худалдааны яам болон Хайнань мужийн холбогдох албаны хүн танилцуулахдаа, дөрөвдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 5 дахь экспо Хайнаньд болно гэв. Энэ удаагийн өргөн хэрэглээний барааны экспод оролцогчдын тоо өмнөх экспоноос давж, хэрэглээний өсөлтийн шинэ цэгүүдийн хүрээнд үзэсгэлэнд тавигдсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн илүү их төвлөрч байна гэжээ.




Одоогийн байдлаар, дэлхийн 71 улс орон, бүс нутгийн 4100 гаруй брэнд тус үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн бөгөөд дэлхийн Топ 500 аж ахуйн нэгж болон тэргүүлэгч аж ахуйн нэгжийн 65 нь үзэсгэлэнд оролцож, тоо хэмжээний хувьд өмнөх экспоноос илт нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 


Худалдааны яамны дэд сайд Шэн Чюпин хэлэхдээ, Франц, Швейцарь, Ирланд зэрэг орнууд өндөр чанартай хэрэглээний компани болон бүтээгдэхүүнийг зохион байгуулж экспод оролцоно. Үзэсгэлэнд Словак улс анх удаа үндэсний павильоноор оролцох бөгөөд Бразилийн Сан Пауло муж, Өмнөд Солонгосын Чежү муж анх удаа бүс нутгийн павильонуудыг зохион байгуулах оролцох юм. Их Британи тав дахь удаагаа өргөн хэрэглээний барааны экспогийн хүндэт зочноор оролцох бөгөөд үзэсгэлэнт 1300 гаруй квадрат метр талбайтай, 53 нэр төрлийн брэндтэй оролцохоор байгаа нь өмнөх экспогоос хоёр дахин их байна. Түүнчлэн үзэсгэлэнд шинэ загвар, гоо сайхан, гэр ахуйн хэрэгсэл, эрүүл мэнд, хээрийн тоног төхөөрөмж, үнэт эдлэл зэрэг хамрагдаж байна. Энэ удаагийн өргөн хэрэглээний барааны экспог анх удаагаа зохион байгуулагч муждаа зохион явуулах бөгөөд Бээжин хот зохион байгуулагчаар ажиллах юм." гэжээ.