БАНГКОК, 2025 оны гуравдугаар сарын 28 /AFP/. Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлтийн нөлөөгөөр Тайландын Бангкок хотод өндөр барилга нурж, барилгын ажилчид нурангид дарагдсан тухай тус улсын онцгой байдлын алба мэдээлжээ.Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн чичиргээ Тайланд зэрэг хөрш таван оронд мэдрэгдсэн байна. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлээгүй байна.
"Хүчтэй газар хөдлөлтийн дараа төрийн байгууллагын оффисын зориулалтаар барьж байсан 30 давхар өндөр барилга нурж, 43 ажилчин нурангид дарагдаад байна" гэж онцгой байдлын алба мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл6
ТУРК МЬЯНМА БАС БУСАЛ СИРИ ИНДОНЕЗИ ЯПОН ХАВИАР ТЭНГЭР НИРГЭЭД БАЙНА ШАШИНД НЬ БОЛОВ УУ
Газар хөдлалтийн бүсэд өндөр байшин барьдаггүй гэж байна даа Гэтэл Улаанбаатарт
Шашин хэтэрхий шүтээд тэр шүү
Шашин хэтэрхий шүтээд тэр шүү
буддын шашин мандсан мандалайд тэнгэрийн хараал туссан
Шигүү суурьшдаг улс юм чин олон хүний амь сүйднэ