sonin.mn

3-р сарын 27-ны орой ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хэ Лифэн Европын комиссын Худалдаа, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Шефчович нар Бээжин хотноо уулзжээ.


Хэ Лифэн хэлэхдээ, "Европын талтай хамт хоёр талын удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, яриа хэлцэл, солилцоогоо эрчимжүүлж, эдийн засаг худалдааны санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, харилцан нээлттэй байдлаа өргөжүүлэн, Хятад, Европын эдийн засаг худалдааны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, ганц талт үзэл болон худалдааны ивээх үзлийг хамтдаа эсэргүүцэж, олон талт худалдааны тогтолцоог хамгаалахад Хятадын тал бэлэн байна" гэсэн бол Шефчович хэлэхдээ, "Хятад бол ЕХ-ны хамтын ажиллагааны чухал түнш юм, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, Европын холбоо, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүж, яриа хэлцэл, зөвлөлдөх замаар санал зөрөлдөөнөө зохицуулахад бэлэн байна" гэсэн байна.


Г.Бямба