sonin.mn

НЕЙПИДО, 2025 оны гуравдугаар сарын 28 /BBC/. Мьянмар улсын төв нутагт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн алба мэдээлжээ. 

Газар хөдлөлтийн голомт нь Сагаинг хотоос баруун хойд зүгт 16 км-ийн зайд, 10 км-ийн гүнд байсан гэж тус албаны мэдэгдэлд дурдсан байна. Энэ бүс нь нийслэл Нейпидо хотоос хойд зүгт 100 орчим км зайд оршдог.




Мөн хүчтэй чичирхийлэл Тайландын нийслэл Бангкок болон Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юньнань мужид мэдрэгдсэн бөгөөд Бангкок дахь барилгууд эвдэрч сүйдсэн нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан дүрс бичлэгүүдээс харагдана. Нейпидод зам эвдэрсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.




Тайландтай харьцуулахад Мьянмарт газар хөдлөлт харьцангуй олон удаа тохиолддог. 1930-1956 оны хооронд тус улсын төв нутгаар дайран өнгөрдөг Сагаинг хагарлын ойролцоо 7.0 магнитудын хүчтэй зургаан удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон гэж АНУ-ын Геологийн алба мэдээлжээ.

Харин Тайланд бол газар хөдлөлтийн идэвхтэй бүс биш бөгөөд тэнд мэдрэгдэж буй бүх газар хөдлөлт нь хөрш Мьянмарт болсон байдаг. Бангкок дахь барилгуудыг хүчтэй газар хөдлөлтийг тооцон бариагүй тул барилга байгууламжууд нурсан байх магадлал өндөр байна.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг