sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Гренландыг өөртөө нэгтгэх төлөвлөгөө нь анх харахад зарим хүмүүсийг гайхшруулж магадгүй ч үүнийг Америкийн шинэ засаг захиргааны ямар нэгэн дэмий үг гэж бодох нь том эндүүрэл болно гэж “Арктик – яриа хэлэлцээний нутаг дэвсгэр” Арктикийн олон улсын VI форумын нэгдсэн хуралдаан дээр мэдэгджээ.  


Тэрбээр энэ үеэр “Үнэндээ АНУ 1860-аад онд ийм төлөвлөгөөтэй байсан. Тэр үед Америкийн засаг захиргаа Гренланд, Исландыг өөртөө нэгтгэх боломжийг судалж байсан ч тухайн үед энэ санаа Конгрессоос дэмжлэг аваагүй” гэсэн байна. 


Путин 1868 оны үед Америкийн сонинууд Аляскийн худалдан авалтыг "галзуурал", "мөсөн хайрцаг", "АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Эндрю Жонсоны цагаан баавгайн цэцэрлэг" гэж шоолж байсныг сануулжээ.

"Тиймээс тэдний Гренландын талаарх санал бүтэлгүйтсэн. Гэвч өнөөдрийн энэ худалдан авалт АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жонсоны Аляскийг худалдан авсантай адил АНУ-д энэ асуудлыг тэс өөрөөр авч үзэж байгаа байх. 

Тиймээс өнөөдөр болж буй үйл явдалд гайхах зүйл алга" гэж Оросын ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.


Эх сурвалж: eadaily.com


Ж.Бат