
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Францын Гадаад харилцааны сайд Жан-Ноэль Барро нар 3-р сарын 27-ны өдөр Бээжин хотноо хэлэлцээ хийжээ.
Ван И энэ үеэр хэлэхдээ, " Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, эрчимтэй өөрчлөгдөж буй энэ үед Хятад, Франц хоёр улс том гүрний хувьд хариуцлагатай байж, стратегийн уялдаагаа бэхжүүлэх ёстой. Хятад улс Францыг өндөр чанартай хөгжлийг хангах стратегийн тэргүүлэх түнш гэж үзэж байна гэв.
Барро Франц-Хятадын практик хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, хоёр орны харилцааны ач холбогдол улам бүр нэмэгдэж буйг дурдав. Тэрбээр Франц улс ирээдүйд чиглэсэн, урт хугацааны тогтвортой Франц-Хятад харилцааг хөгжүүлэхийг тууштай дэмжих болно гэж мэдэгдсэн байна.
Уулзалтын дараа талууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0