sonin.mn

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 3-р сарын 26-нд хэвлэлийн хурал хийснээс онцлох сэдвүүдийг товчлон хүргэж байна.


Бодитой арга хэмжээ авч, "Биологийн зэвсгийг хориглох конвенц"-ийг хамгаалахыг уриалав


Сэтгүүлч: Өнөөдөр "Биологийн зэвсгийг хориглох конвенц" хүчин төгөлдөр болсон 50 жилийн ой тохиож байна. Хятад улс уг конвенцийн ач холбогдол, ирээдүйн талаар ямар байр суурьтай байна? Конвенцийг бэхжүүлэх талаар ямар саналтай байна?


Гүө Жякүнь: "Биологийн зэвсгийг хориглох конвенц" нь биологийн зэвсгийн аюулыг арилгах, биологийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, биотехнологийн энхийн хэрэглээг дэмжих зэрэг олон улсын эрх зүйн үүргийг тогтоож өгсөн. Энэ нь хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг дэвшүүлж, биологийн аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг улс орнуудад уриалсан. Сүүлийн жилүүдэд Хятад улс конвенцийн шалгалтын механизмыг бий болгох, гэрээний зөрчлийг хянах, хариуцлагатай биологийн судалгааг дэмжих, олон талт болон хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжиж буй орнуудыг дэлхийн биологийн аюулгүй байдлын засаглалд идэвхтэй оролцуулах, биотехнологийн хөгжлийн үр өгөөжийг хөгжиж буй орнуудад хүртээх чиглэлээр цуврал санал, шийдлүүдийг дэвшүүлсэн билээ.

Түүнчлэн бодитой арга хэмжээ авч, үүргээ чин үнэнчээр биелүүлж, "Биологийн зэвсгийг хориглох конвенц"-ийн эрх мэдлийг хамтран хамгаалж, биологийн аюулгүй байдлын засаглалыг тасралтгүй сайжруулахыг Хятад улс концентад нэгдсэн нийт улс орнуудад хандан уриалж байна гэжээ.


Хятад улс өндөр чанартай хөгжил, өндөр түвшний гадаадад нээлттэй байдлаа тууштай ахиулна


Сурвалжлагч: Бө-аогийн Азийн чуулга уулзалтын 2025 оны жил тутмын чуулган нээгдлээ. Тус чуулганаас гаргасан "Азийн эдийн засгийн төлөв байдал ба интеграцийн үйл явц-2025" тайланд дурдсанаар, 2025 онд Азийн эдийн засгийн өсөлт 4.5%-д хүрч, худалдан авах чадварын паритетээр тооцсон дэлхийн эдийн засаг дахь хувь хэмжээ 48.6% болж нэмэгдэх төлөвтэй байна. Чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ, дэлхий нийт Азийн ирээдүйд өндөр хүлээлттэй байх үндэслэлтэй гэжээ. Та Азийн хөгжлийн ирээдүй болон Хятад улсын үүрэг оролцооны талаар ямар байр суурьтай байна?


Гүө Жякүнь: Бид уг тайланд анхаарал хандуулж байна. Ази бол дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засгийн хамгийн эрч хүчтэй бүс нутаг бөгөөд Азийн эдийн засагт оролцогч улсууд эдийн засгийн өсөлт, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн чиглэлээр тогтвортой өсөлтийг харуулж, дэлхийн эдийн засгийн гол “хөдөлгөгч хүч” ба “тогтворжуулагч” болсон.


Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж, олон улсын хамтын нийгэмлэг “Азийн сонголт”, “Азийн шийдэл”-ийг ихээхэн анхаарч байна. Бид Бө-аогийн Азийн чуулга уулзалтын энэ жилийн хуралдаанаар талууд илүү гүнзгий санал солилцож, хүртээмжтэй, багтаамжтай эдийн засгийн даяаршлын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарыг аль болох хурдан шинэчлэн хэрэгжүүлэх, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг зэрэг тогтвортой хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг нээхийг хүсэж байна.

Азийн томоохон гишүүн, Бө-аогийн Азийн чуулга уулзалтын зохион байгуулагч орны хувьд Хятад улс өндөр чанартай хөгжил, өндөр түвшний гадаадад нээлттэй байдлаа тууштай ахиулж, Азийн бусад улс оронтой хамтран ажиллаж, эв нэгдлээр сорилтыг даван туулж, хамтын ажиллагаагаар харилцан ашигтай үр дүнд хүрэх арга замыг эрэлхийлэн, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд шинэ “Азийн хувь нэмэр”-ийг оруулах болно гэв.


Америкийн тал хүйтэн дайны сэтгэлгээгээр Хятад–Америкийн харилцааг авч үзэж болохгүй


Сүүлийн жилүүдэд Америкийн тал "Хятадын заналхийлэл" гэх ташаа мэдээлэл тараахын зэрэгцээ, олонтоо хариуцлагагүй мэдэгдэл хийж, өрөөсгөл тайлангууд нийтэлсээр ирсэн.


Үүнтэй холбогдуулан Гүө Жякүнь хэлэхдээ, энэ бүхэн нь Хятадын хөгжилд дарамт учруулж, Америкийн өөрийн давамгай байдлыг хадгалах оролдлого хэмээн үзэхээс өөр аргагүй гэв. Хятад улсын хөгжил нь өөрийн гэсэн түүхэн зүй тогтол, бат бэх дотоод хүчин чадалтай. Бидний зорилго бол Хятадын ард иргэдээ сайн сайхан амьдруулахын зэрэгцээ дэлхий дахинд илүү их хувь нэмэр оруулах явдал билээ. Тиймээс аль нэг улс орноос давуу гарах, хэн нэгнийг орлох гэсэн санаа огт байхгүй.

Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд Хятад улс "Тайванийг тусгаарлах" оролдлогыг эрс эсэргүүцэж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаална. Энэ утгаараа ямар ч хүчин бидний байр суурийг буруугаар дүгнэж, эндүүрэл гаргаж болохгүй. Иймээс Америкийн тал Хятад улсыг өөрийн давамгай үзлийн хэмжүүрээр дүгнэхээ болихын зэрэгцээ, хүйтэн дайны сэтгэлгээгээр хоёр улсын харилцааг авч үзэхээс зайлсхийх хэрэгтэй.

Түүнчлэн "стратегийн өрсөлдөөн" гэсэн нэрийн дор Хятадад дарамт шахалт үзүүлэх оролдлогоо зогсоож, "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн хагалан бутаргах үйл ажиллагааг дэмжихээ нэн даруй зогсоох ёстой. Мөн "Хятадын заналхийлэл" гэх ташаа ойлголтыг өдөөхөө зогсоож, бодит үйлдлээрээ Хятад–Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн замд оруулах нь зүйтэй гэв.


Хятад улс аж ахуйн нэгжүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаална


Сэтгүүлч: АНУ-ын Худалдааны яам Хятадын арваад аж ахуйн нэгжийг Америк руу экспорт хийх хязгаарлалтын жагсаалтад оруулсан байна. Энэ тухай Хятад улс ямархуу хариу арга хэмжээ авах талаар мэдээлэл өгнө үү?


Гүө Жякүнь: Америкийн тал аж ахуйн нэгжийн хоригийн жагсаалт гаргах зэргээр экспортын хяналтын арга хэмжээг урвуулан ашиглаж, Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, дипломат бодлогыг зөрчиж буй нэрээр ганц талт хориг арга хэмжээг хэтрүүлэн ашиглаж байгаа нь жинхэнэ дээрэнгүй үйлдэл юм. Энэ нь олон улсын хууль эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байгаа бөгөөд аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна, улмаар дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдалд эвдлэг учруулж байна. Хятад улс дээрх үйлдлийг эрс буруушааж байна.


Америкийн тал "үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" гэгчийг бүх зүйлд ашиглахаа больж, худалдаа, технологийн асуудлыг улс төржүүлэх, багаж хэрэгсэл болгох, зэвсэглэх, мөн төрөл бүрийн хязгаарлалтын жагсаалт гарган, Хятадын аж ахуйн нэгжид дарамт шахалт учруулахаа болих ёстой. Хятад улс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, аж ахуйн нэгжүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно гэжээ.