
Боагийн Азийн чуулга уулзалтын Дэлхийн эрүүл мэндийн форумын 2025 оны хурал энэ оны долдугаар сард Бээжин хотноо болох аж.
Энэхүү хурал нь “Инновацид тулгуурласан эрүүл мэндийн салбарын шинэ ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд хиймэл оюун ухаан, амьдралын эрүүл мэнд, эс, генийн эмчилгээ, нийлэг биологи, настайчуудад чиглэсэн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний эдийн засаг зэрэг хүний эрүүл мэндтэй холбоотой тэргүүлэх чиглэлүүдийг хамран, хүний эрүүл мэндийн хөгжлийн явцад тулгарч буй 10 чухал асуудлыг хэлэлцэх юм.
Боагийн Азийн чуулга уулзалтын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жүнь: "Форум нь дэлхийн эрүүл мэндийн засаглалыг бэхжүүлэх, дэлхийн эрүүл мэндийн салбарын төвийг бий болгох, эрүүл мэндийн салбарын олон улсын хамтын ажиллагааг ахиулах, хүн төрөлхтний эрүүл мэндийн хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулах, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно." гэжээ.
Сэтгэгдэл0