sonin.mn

АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф хэрвээ хэрвээ урт удаан энх тайван тогтоох нөхцөл бүрдээгүй нөхцөлд Украины цэргүүд нүцгэн гараараа ч тулалдана гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгджээ. 

Тэрбээр АНУ-ын Сенатын сонсголын үеэр Украины эсэргүүцлийн тухайд гэвэл Украины ард түмэн, түүнийг армийг олон жилийн турш дутуу үнэлсээр ирсэн. 


Би өөрийн итгэл үнэмшил болон тагнуулын байр сууринаас хийсэн ажиглалт дээр үндэслэн энх тайван тогтоох нөхцөл бүрдээгүй тохиолдолд тэд нүцгэн гараараа ч тулалдаж чадна гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгджээ. 


Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп урт удаан энх тайвныг тогтоох нөхцөлөөр дайныг зогсоохыг хүсч байна гэж хэлсэн. Мөн ТТГ Трампын энэ зорилгыг дэмжих алхам хийсэн гэжээ.

Мөн ТТГ-ын дарга Трамп хэрвээ Орос улс энэ дайнд ялалт байгуулвал ямар аюул учирахыг ойлгож байгаа бөгөөд "хэлэлцээ амжилттай болсон" тохиолдолд аль аль тал нь дээд зэргийн зорилгодоо хүрч чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. 

Үүний зэрэгцээ тэрбээр Оросын арми байлдааны талбарт давуу талтай байгаа ч аажмаар урагшилж байгааг тэмдэглэжээ.


Эх сурвалж: pravda.com.ua


Ж.Бат