sonin.mn

Украин улс 1991 онд ЗХУ задрахад тусгаар тогтнолоо олж авсан. Тухайн үед тус улсын хүн ам 52 сая орчим хүнтэй байв. Энэ нь ЗХУ-д 147 сая хүн амьдарч байснаас Оросын дараа хоёрт ордог байжээ. 

Гэвч 34 жилийн дараа энэ тоо бараг хоёр дахин буурсан бөгөөд Оросууд 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн, Донбасст болсон дайн, Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийн дараа Киевийн хяналтад байгаа газар нутгийн хүн ам 29 сая орчим болжээ. 


Украины Хүн ам зүйн хүрээлэнгийн тооцоогоор энэ нь тус улсын хүн ам 45 хувиар буурсан үзүүлэлт юм. 
Мөн Украины Улсын хилийн албаны мэдээлснээр жил бүр хэдэн арван, бүр хэдэн зуун мянган украинчууд тус улсыг орхин гардаг байна. 


Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Орос Украины дайн удаан үргэлжлэх тусам дайн дууссаны дараа цөөхөн хүн эх орондоо буцаж ирэх аж. 


Эх сурвалж: svoboda.org

С.Сарнай