sonin.mn

Боагийн Азийн чуулга уулзалтын 2025 оны жил тутмын хурал 3-р сарын 25-нд болжээ. Дөрвөн хоног үргэлжлэх жил тутмын уулзалтад 60 гаруй улс орон, бүс нутгаас хүрэлцэн ирсэн гадаад дотоодын 2000 шахам зочид төлөөлөгчид "Өөрчлөгдөж буй дэлхий дахинд Азийн ирээдүйг хамтдаа бүтээе" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.


Боагийн Азийн чуулга уулзалтын 2025 оны жил тутмын хурлын анхны хэвлэлийн бага хурал Боагийн Азийн чуулга уулзалтын хэвлэлийн төвд болж, чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жүнь энэ удаагийн хурлын нөхцөл байдлын талаар танилцуулжээ.


Жан Жүнь хэлэхдээ, энэ оны жил тутмын хурлын сэдэв нь өнөөгийн цаг үеийн томоохон асуудал, сорилттой нягт холбоотой бөгөөд энэ нь бидэнд өөрчлөгдөж буй нөхцөл байдалд ахиц дэвшлийн чиг хандлагыг илүү сайн ойлгож, хамтын хөгжлийг эрэлхийлэхэд тусална. Энэхүү уулзалтаар дамжуулан, олон улсын хамтын нийгэмлэгт итгэлцэл, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа хадгалж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, ирээдүйг бүтээх хүчтэй дохиог уламжлна гэдэгт найдаж байна.


Уулзалтын үеэр хоёр тэргүүлэх тайланг нийтэлжээ. Тухайлбал: "Азийн эдийн засгийн хэтийн төлөв, интеграцийн үйл явц 2025 оны тайлан"-д, Азийн эдийн засаг, ялангуяа Хятад, АСЕАН-ы эдийн засгийн уян хатан байдал, эрч хүчтэй хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт, бараа үйлчилгээний худалдаа, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалаар дэлхийд тэргүүлж байгааг тоо баримт, жишээгээр харуулсан бөгөөд шинэ боломж, орон зайг бий болгож, дэлхийн эдийн засгийг тогтворжуулах, дэмжих чухал хүч, тулгын чулуу байх болно гэдгээ тусгажээ.


"Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах: Ногоон хөгжлийг дэмжих Азийн 2025 оны жилийн тайлан"-д, ногоон хөгжил нь улмаар Азийн улс орон, бүс нутгийн эдийн засаг, нийгэм, экологийн зохицонгуй хөгжлийн шинэ өсөлтийн үлгэр жишээ болж, Хятад зэрэг орнуудын эрчимтэй үйл ажиллагаа нь эерэг үр дүнд хүрч байгааг тодорхойлжээ.


Г.Бямба