sonin.mn

Дэлхийн усны өдөр буюу 3-р сарын 21-ний өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр Алт-2” үндэсний чуулга уулзалтын үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар болон Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын дарга З.Батбаяр нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.