ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 30 /TASS/. Америкийн тэрбумтан, "Microsoft" компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс байр сууриа өөрчилж, хиймэл оюун 1 тэрбум хүртэлх хүний амь насыг хохироох хэмжээний аюул дагуулж болзошгүй гэж үзэхээ больсон хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 29-нд мэдэгджээ.
Цагаан ордонд сэтгүүлчид түүнээс Гейтсийн хэлсэн үгсийн талаар тайлбар өгөхийг хүсэхэд "Тэр одоо тэгж ярихаа больсон" гэж хариулаад "Ням гарагт тэр юу гэж хэлснийг би тоохгүй байна, яагаад гэвэл өчигдөр тэр огт өөр зүйл ярьсныг би та бүхэнд хэлж чадна.
Үнэн хэрэгтээ тэр тэс өөр байр суурь илэрхийлсэн. Гэхдээ байна шдээ энэ бол ердөө нэг хүний л байр суурь. Бид үүнийг нааштайгаар харж байгаа. Хиймэл оюун магадгүй хамгийн том салбар байж болно. Зарим хүний хэлж байгаагаар цар хүрээгээрээ аж үйлдвэрийн хувьсгалаас ч давж байна” гэж хэлсэн байна. Б.Гейтс есдүгээр сарын 27-нд "NBC News" сувагт ярилцлага өгөхдөө хиймэл оюуны талаар баримталж буй Д.Трампын бодлогыг шүүмжилж, уг технологитой холбоотой эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн төрийн хэмжээний арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Сүүлийн үед тэрбээр хиймэл оюуны хөгжлийг хязгаарлахыг олон нийтэд тууштай уриалж байгаа юм. Тухайлбал, наймдугаар сард хэлэхдээ, хорлон сүйтгэгчид кибер халдлага үйлдэх, луйвар хийх, ташаа мэдээлэл тараах зорилгоор хиймэл оюуны технологиудыг ашиглаж, улмаар эмнэлэг, санхүүгийн байгууллага, эрчим хүч болон төрийн удирдлагын системд хохирол учирч болзошгүй гэж анхааруулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл2
Адольф Гитлер еврейчүүдийг алж устгасан зөв байсан. Яагаад гэвэл еврейчүүд хүн төрөлхтнийг боолчлох зорилготой байдаг.
Dear the people: Behind all this speculation and manipulation is human cruel intentions period Fake AI development is going on. AI is the machine can operate better and faster than human brains all together . AI is not app or computer software period Believing in rogue AI at large and do hacking is like a child believing in Santa. Sincerely Iron Leader the Great