
Антарктидын Чиньлин станц нь шинэ эрин үед Хятад улсын байгуулсан анхны байнгын ажиллагаатай судалгааны станц юм. Ашиглалтад ороод бүтэн жилийн нүүр үзэж байна. Байгалийн нөөцийн яамнаас мэдээлснээр, өнөөдөр, гуравдугаар сарын 1-нд уг станцад баригдсан Хятадын анхны шинэ эрчим хүчний томоохон системийг ашиглалтад орууллаа.
Антарктидын Чиньлин станцын шинэ эрчим хүчний системд салхины эрчим хүчээр цахилгаан гаргах, фото цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, эрчим хүч хадгалах батерей, устөрөгчийн үйлдвэрлэл, устөрөгчийн хуримтлал, устөрөгчийн эрчим хүчээр цахилгаан гаргах зэрэг техник хангамжийн байгууламжууд хамрагдах бөгөөд эрчим хүчний тоног төхөөрөмж болон системийн гол технологид томоохон нээлт хийсэн юм.
Сэтгэгдэл0