
Гуравдугаар сарын 3-нд, Япон Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн солилцооны хурал буюу ханган нийлүүлэлтийн гинжийн хэлхээг дэмжих 3-р экспог сурталчлах араг хэмжээ Японы нийслэл Токио хотноо боллоо. Уг арга хэмжээнд Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Рэнь Хунбинь, Япон Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн орлогч дарга Нобуюки Хирано, Шимамура Такуяа нар оролцож, үг хэлжээ.
Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Рэнь Хунбинь хэлэхдээ, Хятад Япон нь хаяа хаяагаа дэрлэсэн хөрш орнууд учраас өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой бөгөөд хамтын ажиллагааны өргөн орон зайтай. Урт хугацааны турш, Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг нь Япон Хятадын эдийн засгийн нийгэмлэг зэргийг багтаасан Японы талын агентлагуудтай маш сайн хамтын ажиллагааны харилцаа тогтоосноор хоёр орны аж ахуйн нэгжийн ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхэд өндөр чанартай индэр хангаж, хоёр орны худалдааны салбарын хамтран ажиллаж, хамтдаа хожихыг ахиулсаар ирсэн юм. Хятадын засгийн газраас шинээр гаргасан гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах тухай 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүний 20 тодорхой арга хэмжээг цаашид Японы аж ахуйн нэгжүүд үр дүнтэй ашиглан, Хятадын аж ахуйн нэгжүүдтэй хамтдаа технологийн инноваци, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарт илүү гүнзгий хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийг хүсэж байна. Мөн Японы илүү олон аж ахуйн нэгжүүд, агентлагууд ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжих 3-р экспо-ээр дамжуулан олон улс дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, улмаар дэлхийн аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд гүнзгий нэгдэхийг хүсэж байна. Японы эдийн засгийн салбарын зүтгэлтнүүд Осакагийн дэлхийн экспогийн Хятадын павильонд зочлон, энэхүү тавцангаар дамжуулан Хятад Японы найрсаг солилцооны шинэ хуудсыг бичиглэхийг найдаж байна гэжээ.
Сэтгэгдэл0