sonin.mn

14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны 3-р чуулганы хэвлэлийн бага хурал 3-ны үдээс хойш болж, бага хурлын хэвлэлийн төлөөлөгч Лю Же-И дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхэнд хандан хурлын холбогдох байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.


Лю Же-И танилцуулахдаа, өнгөрсөн 2024 онд Хятадын эдийн засаг тогтвортой ахиц гаргаж, өндөр чанартай хөгжлийг тууштай ахиулж ирсэн. Хятадын ДНБ 13.4 их наяд юанийг давж, 5 хувийн өсөлтөд хүрч, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын тэргүүн эгнээнд жагсаж байна. Шинэ салбарууд, бизнесийн шинэ загварууд бий болж, ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг бүтээгдэхүүнүүд өдөр ирэх тусам өөрчлөгдөж, ногоон үйлдвэрлэлийн хүчин эрчимтэй хөгжиж, салхины эрчим хүч, нарны зай, шинэ эрчим хүчний автомашины салбарууд дэлхийд тэргүүлж байна. Хаврын баяраар, хэрэглээний зах зээлийн эрэлт хэрэгцээ ихсэж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дуу дүрс бичилгийн тоног төхөөрөмж ихээр борлуулагдаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 166.4 хувир өссөн. Мөн аялал жуулчлалын орлого 37.5 хувиар нэмэгдэж, Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн замаар эрүүл тогтвортой урагшилж байна.