.png)
Хонконгийн “South China Morning Post” цахим хуудасны мэдээлснээр, The American Chamber of Commerce in South China-гийн саяхан нийтэлсэн судалгааны тайлангаас үзвэл, Хятад дахь гадаадын компаниуд, тэр дундаа Америкийн компаниуд ойрын хэдэн жилд Хятад дахь бизнесээ өргөжүүлж, илүү их ашгаа дахин хөрөнгө оруулалтад ашиглах бодолтой байна.
Уг бизнес холбоо нь өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ээс 12-р сарын 23-ны хооронд Хятадын өмнөд нутаг дахь 316 гишүүн аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулсан бөгөөд судалгаанд хамрагдсан компаниудын 34% нь Америкийн, 25% нь Хятадын эх газрынх, 17% нь Хонконг, Макаогийнх, 14% нь Европ, 10% нь бусад орны компаниуд байв.
Судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан компаниуд Хятад дахь бизнесээ өргөжүүлж, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийн тулд ойрын 3-5 жилийн хугацаанд Хятадад олсон ашгийнхаа 14.59 тэрбум ам.доллараар дахин хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгджээ. Энэ үзүүлэлт сүүлийн судалгаанаас хойш 33.18 хувиар өссөн байна. Судалгаанд хамрагдсан АНУ-ын компаниудын 57% нь өнгөрсөн жил Хятадад дахин хөрөнгө оруулалт хийсэн гэж хариулсан бол Америкийн компаниудын бараг 90% нь өнгөрсөн жил Хятадад ашиг олсон гэж хариулсан байна. Судалгааны тайланд дахин хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн нэмэгдсэн нь гадаадын компаниуд Хятадын зах зээлийн чадавхад итгэх итгэлээ сэргээж байгааг харууллаа гэж тайланд дүгнэжээ.
Мөн Хятад Америкийн харилцааны чиг хандлагыг авч үзвэл судалгаанд хамрагдсан компаниудын бизнесийн итгэл мэдэгдэхүйц буурч, судалгаанд оролцогчдын дөрөвний нэг нь л өөдрөг үзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэдгээрийн дотроос Америкийн компаниуд хамгийн гутрангуй үзэлтэй байсан бөгөөд 22 нэгжээр буурсан байна. Үүнээс гадна судалгаанд хамрагдсан компаниудын 45% нь тарифын нөлөөгөөр зах зээлд эзлэх байр сууриа алдахад хүргэсэн гэж хариулсан бөгөөд үүний дотор АНУ-ын компаниуд хамгийн их хохирол амсаж, АНУ-ын компаниудын 54%-ийн зах зээлд эзлэх хувь нь багассан гэж үзсэн байна.
Сэтгэгдэл0