sonin.mn

Хятадын Худалдааны яам 4-ний өдөр мэдэгдэл нийтэлж, АНУ-ын холбогдох шилэн кабелийн бүтээгдэхүүнд хямдаар борлуулахын эсрэг бодлогоос зайлсан эсэх тухай мөрдөн байцаалт хийнэ. Хятад улс энэ чиглэлээр анх удаа мөрдөн байцаалт хийж байгаа гэжээ.


Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын холбогдох шилэн кабелийн бүтээгдэхүүн нь хямдаар борлуулахын эсрэг авч хэрэгжүүлж буй Хятад улсын бодлогоос зайлсхийсэн магадлалтай тул дотоодын үйлдвэрлэлүүдийн өргөн дэвшүүлсэн хүсэлтийн дагуу Худалдааны яам хуулийн дагуу мөрдөн байцаалт эхлүүллээ. Мөрдөн байцаалтын дүнд суурилан, АНУ-д хямдаар борлуулахын эсрэг бодлогоос зайлсанд чиглүүлэх бодлого авах эсэхээ шийдэх болно. 


Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, уг мөрдөн байцаалт нь худалдааг дэмжих бодлогын бодит үр дүнг баталгаажуулах зорилготой. ДХБ-ын олон гишүүн орнууд бүгд хямдаар борлуулахын эсрэг бодлогоос зайлах бодлого хэрэгжүүлсэн эсэх тухай мөрдөн байцаалт хийсэн практик туршлагатай гэжээ.