
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4 дэх жилдээ (1110 өдөр шөнө) үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Трампын үйлдлийн талаархи улс төрчдийн хэлсэн ярьсан, Оросын дотоодод тухайлбал Умард Кавказад “Чеченийн дайн” маягийн мөргөлдөөн бэлтгэгдэж байгаа тухай германы сэтгүүлд сэрэмжлүүлэн бичсэнээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Дэлхийн соёлт хүн ард Дональд Трампад ганц л үнэнийг ойлгуулах хэрэгтэй. Эрүүл ухаантай хэвийн хүн шууд ойлгоно. Юу гэвэл дайн дуусгах маш амархан. Орос нь 1991 онд Зөвлөлт улсыг хамтран тарааж байхдаа харилцан хүлээн зөвшөөрсөн тусгаар тогтносон, бүрэн эрхт Украинаасaa цэргээ гаргаад л гүйц ээ! Украин анхнаасаа дайныг хүсээгүй, тэд Орос руу довтлоогүй. Украин Оростойгоо ч, Европтойгоо ч зэрэг нөхөрлөе гэсэн, тэр сонголтыг нь Путин зөвшөөрөөгүй, харин ч өширхсөн. Өс авалтаа 2014 онд эхлүүлсэн (Крым-Донбасс-Минскийн хуурамч хэлэлцээр-Оросын дайны бэлтгэл-тархи угаалт), 2022 онд шууд дайн дэгдээсэн.
Одоо украинчууд зүгээр л эх орноо, үх хүүхдээ, гэр орноо хамгаалан тулалдаж байна. Орос (Путин) зогсвол дайн дуусна, Украин зогсвол өөрсдөө эх оронгүй болно. Оросын өс авалт нь Украины ялагдал байх ёстой гэдэг дээр Кремль хатуу зогсож байна. Үүнийг ямар ч эрүүл оюун ухаантай хүн ойлгоно. Трамп л ойлгохгүй!
Трамп тэнэглэлээ үргэлжлүүлэн эх орноо шившиглэсээр байгааг дэлхий нийт харж дооглож шогширч, Путин балмагдсан байдалтай байна. Нөгөө хамтарсан хэвлэлийн бага хурал, Украины газрын ховор ресурсыг хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зурах энэ тэр цуцлагдаж Владимир Зеленский Цагаан ордныг хаяад гарч одсон. Америкийн шившгийг дэлхий нийтээрээ дуудаж байна. Дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нь хэдэн жилийн өмнө Трампаа хэрхэн шүүмжилж тэнэг мангараар нь дуудаж байсан бичлэгүүдийг америкийн телевиз, сайтууд өдөр бүр цацаж байна.
“Зеленский браво! Зеленский бол өөрөө ховор металл! Зеленский энх тайвны төлөө, энх тайвны баталгааны төлөө ирлээ. Харин түүнд боолын тохиролцоо хийхийг тулгаж, Путины төлөө хоршиж хоороор дуулахыг албадаад даан ч бүтсэнгүй. Браво!”, “М.Рубио бол Путиныг хамгийн ихээр шүүмжлэгч байснаа одоо хулчгар царайлан амаа үдүүлээд сууж байна, яг айсан хулгана шиг. Ёстой шившиг. Харин Трамп, Вэнс хоёр дээрэмчин хулгайч Путинтэйгээ харьцаж байгаа юм шиг Зеленскийтэй ярилцах гэлээ, харин цаадхи нь тун ноцтой зүйл ярьж байхад наад хоёр нь базаар дээр байгаа мэт аашиллаа. ШИВШИГ! Бүх дэлхийг шившиглэлээ” хэмээн америкийн сайтаар ярьж байх юм.
Сенатч Крис Мерфи:–Дональд Трамп Америкийг олигархи болгож хувиргахын тулд дарангуйлагчтай хуйвалдах гэж байна. Хэрэв АНУ-ын ойрын түнш нь Орос болж хувирч байгаа юм бол Трамп, Маск, тэдний тэрбумтан найз нарт амар л даа. Учир нь тэд америкийн ард түмнээс хулгай хийхэд нь бүр ч хялбар болно!
Францын Ерөнхийлөгч Э.Макрон маш энгийнээр, гэхдээ маш тодорхой оновчтой хэлжээ:
-Хэрэв Путиныг зогсоохгүй бол тэр цааш явах болно. Дараагийнх нь Молдав, дараа нь Румын байх болно. Манай хил дээр хэт зэвсэглэсэн, түрэмгий Орос байна. Орос нь энд, Европт террорист ажиллагаа явуулж, асар их худал мэдээлэл түгээх кампанит ажил явуулж байна. Энэ бол бидний хамтын аюулгүй байдлын асуудал мөн.
-“Энх тайвны хэлэлцээ” нэрийн дор Украиныг Орост бууж өгөхийг Европ хүлээн зөвшөөрөхгүй. Америкчууд хэний талд байгаагааг бид шийдэх ёстой.
-Бид бүгд нөхцөл байдлыг мэдэж байна. Нөхцөл байдал маш энгийн. Түрэмгийлэгч гэж байна. Тэр нь Орос. Түрэмгийлэлд хэлмэгдсэн гэж байна. Тэр нь украины ард түмэн. Бид Украиныг дэмжиж, Оросыг цээрлүүлэх гэж бүр гурван жилийн турш ажилласнаа зөв гэж би үзэж байна. Бид бүгдийн зөв. “Бид” гэж АНУ, европчууд, канадчууд, япончууд, бусад олон улс орныг би тэгж нэрлэж байна. Энэ үйлсийг анхнаас нь дэмжиж хамтдаа тэмцсэн бүгдэд нь талархах ёстой гэж би бодож байна. Яагаад гэвэл тэд нэр төрийнхөө төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө, үр хүүхдийнхээ төлөө, Европын аюулгүй байдлын төлөө тэмцэж байна. Энэ бол хамгийн энгийн зүйл, харин яг одоо энэ цаг үед үүнийг эргэн дурсах ёстой. Гүйц ээ!
Францын Сенатч Клод Малюре бүр маш тодорхой сэрэмжлүүлжээ:
–Украин ялагдвал Европ ялагдана. Кремлийн жагсаалтад Балтийн улсууд, Гүрж, Молдав аль хэдийнэ зурагдсан. Европын талыг Сталинд өгсөн Ялта руу буцаж очих нь Путины ганц зорилго! АНУ ба түүний холбоотнууд 80 жилийн өмнө тогтоож байсан үндсэн зарчим болох нутаг дэвсгэрийг хүчээр булаан эзлэж болохгүй хэмээн хориглосон тэр дэг журмыг Путин эвдэхийг хүсч байна. Их гүрнүүд жижиг улс орнуудын хувь заяаг шийдэж нөлөөний хүрээгээ дахин хуваахыг Путин хүсч байна. “Надад–Гренланд, Панам, Канадыг, чамд–Украин, Балтик, Дорнод Европыг, түүнд–Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийг” гэх мэт. Мар-а-Лаго дахь олигархийн хүрээлэлд үүнийгээ “дипломат реализм” гэж нэрлэж байна!
Европын Холбооны гадаад бодлогын комиссар К.Каллас:–Орос НАТО-гоос айдаг. Орос Орост нь ардчилал гараад ирэх вий гэдгээс айдаг. Гэтэл НАТО, НАТО-гийн аль ч улс Орос руу хэзээ ч халдан түрэмгийлж байгаагүй. Харин бид яагаад НАТО-д байгаа юм бэ? Яагаад гэвэл биднийг Орос айлгаж заналхийлж байгаадаа юм.
Украины эсрэг 4 дэх жилдээ байлдаж буй Орос нь иргэний болон улс төрийн эрх чөлөөний үзүүлэлтээр дэлхийд уланд бичигдэж байгаа мэдээлэл. Ийм үзүүлэлтээр ОХУ нАфрикийн бараг бүх орны ард орж, 208 улсаас 183-т жагсчээ. ОХУ нь Бахрейн, Узбекистантай ижил түвшинд буюу 100 онооноос 12-хон оноо авчээ. Ливи, Сомали, Төв Африк, Экваторын Гвиней, Эритрей, Суданаас бусад Африкийн бусад улс орнууд Оросын өмнө бичигджээ. Дайнд улс орноо дайчилж, ард иргэдийнхээ үзэл бодлыг хэт хорьж, бүхнийг фронтод болгосны гор нь дэлхийд ингэж танигджээ.
Гэвч зогсохгүйгээр цэрэгжсээр. Украины ЕТГ-ын даргын зөвлөх М.Подоляк яг үнэнийг нь хэлж байна:–ОХУ нь юуг ч үнэмлэхүй сонирхохгүй байна. Гал зогсоох ямар ч алхам, хэлэлцээний ямар ч бодит үйл явц, тэр ч бүү байлдагч талуудыг заагласан шугам тогтоохыг ч хүсэхгүй байна.
ОХУ зөвхөн дайныг л хүсч байна. Тасралтгүй давшихыг л хүсч байна гэжээ. “Путинд угаасаа хамаагүй, тэр бүхнийг нулимна, орос хүмүүсийн хувь заяа түүнд ямар ч ялгаа байхгүй. Бүр үнэмлэхүй ялгаагүй. Оросууд үхнэ үү байна уу, амьд байх уу ялгаагүй. Путин бол засгийн эрхэнд тогтож байх чин санаа зорилготой, улс орноо, оросуудаа өөрийн хувийн өмч мэт үздэг” хэмээн Төрийн Думын гишүүн асан Геннадий Гудков “Ходорковский Live” нэвтрүүлгээр ярьж байв. Түүний ярьдагийг Украин дахь Оросын цэргийн хохирол алхам тутамдаа нотлоно. Алагдаж шархдаж барахгүй их цэрэг аваачаад байлдуулж байна. Бодит байдал нь ердөө тэр. 2025 он гараад хоёрхон сарын дотор Орос нь 90 мянган цэргээ алуулж шархдуулсныг британийн тагнуулын алба мэдээлжээ.
Марк Ворошилов гэж украин сэтгүүлч тун ноцтой мэдэлэллийг германы Der Spiegel-ээс хөрвүүлэн “Диалог.UA” сайтад ил болгожээ. Юу гэвэл Умард Кавказад, Оросын дотоодод дайн дэгдэж болзошгүй, тэсрэх аюулын өмнө байна. Дагестан нь Оростоо хамгийн тогтворгүй бүс нутгийн нэг болж, нийгмийн тэсрэлт ба өргөн хэмжээний лалчлал (исламизац) явагдах гэж байна хэмээн ОХУ-ын Үндэстний хэрэг эрхлэх холбооны агентлагийн илтгэлд бичсэнийг германы Der Spiegel сэтгүүлд “Дагестанаас үүдэх Путины айдас” гэсэн гарчгаар тавьсныг хөрвүүлжээ. Герман сэтгүүлд бичсэнээр бол, Оросын эрх баригчид хэрэг дээрээ энэ бүс нутагт хяналтаа алдчихсан. Дагестан нь исламизирован болчихсон, тэр нь бүр зэвсэг болж, Москва руугаа дайсагнасан хандлагатай болж байгаа гэнэ. Гэтэл оросуудын ихэнхи нь исламд маш таагүй ханддаг, чеченийн II дайн дэгдэж байх үест л оросууд энэ дайн Дагестаны уулархаг район руу шилжинэ гэсэн айдастай болсон, одоо нотлогдож магадгүй. Хэдийгээр Путин Украинтай дайтаж байгаа ч Оросын өөрт нь хямрал далдуур газар авч, хэзээ мөдгүй тэсрэхэд дөхсөн. Коррупц, исламчлал, төрийн сул дорой байдал зэрэг зэрэг Оросыг нэрмэх цаг айсуй. Чухам Дагестан яг нийгмийн тэсрэлтийн босгон дээр дэнжигнэн байна. Энэ бүс нутагт дэд бүтэц нурсан, цахилгаан эрчим хүчийг үе үе таслаж байна, ахуйн хий ус тасалддагаас хүмүүс бохир ус хэрэглэн хордож байна. Шалтгаан нь авилгад нэвт идэгдсэн орон нутгийн эрх баригчид тус улсыг дотроос нь нурааж байна. Тэгэхдээ гол аюул бол өргөн хэмжээний исламчлал. Түүнийг нь лалын лам муфтий Ахмед Абдуллаев толгойлж байна. Өмнө нь Кремлийнхэн түүнийг аядуу лалын зүтгэлтэн гэж үздэг, уучилдаг байсан бол одоо тэр нь радикал үзэлтэн, исламын хамгийн хатуу байр суурийг илэрхийлэгч болсон. Одоо энэ муфтий улс төрийн лидер болохоор улайрч, тус улсад шариатыг мөрдүүлэн, лалын улс байгуулахыг санаархагч болж хувирчээ. Тэрээр мөдхөн Дагестаныг хяналтандаа оруулж мэдэхээр байна.
Путин хариуд нь ямар алхам хэрэгжүүлж байна вэ? Боловсон хүчний цэвэрлэгээ явуулсан, лалын шашны элдэв хувцас, өмсгөлийг хорьсон, удирдах албан тушаалд Украины дайны “ахмад”-уудыг тавьсан. Гэвч ингэлээ гээд нөхцөл байдал сайжирсангүй, харин исламын нөлөө хөдөө нутгуудаар өссөн, хөдөө орон нутагт эрх баригчид нь хяналтаа алдсан. Одоо шашин хоорондын зөрчил бугласан ба лалын шиитийн урсгал хүчээ авч 25 мянган шүтлэгтэнтэй болсон учраас лалын шашны дотор мөргөлдөөн дэгдэхэд тун ойртсон гэжээ.
Орост “1999.06.23”-ны террорист атакийн аюул ойрхон байна. Тэр өдөр Дагестанд террористуул еврейн шашны синагог ба христосын үнэн алдартны сүм рүү халдаж 27 хүний аминд хүрсэн ба энэ нь нөхцөл байдал хяналтнаас гарсны анхны томхон сануулга болсон ажээ.
Одоо асуудал хурцдахад түүн дээр улс төрийн тоглолт хийхээр Рамзан Кадыров бэлэн байгаа бөгөөд ОХУ-ын Мөрдөх хорооны эсрэг лалын шашнаа өмнөөлсөн мэдэгдлүүдийг угсрууран хийж, түүнийг нь Дагестаны удирдагч Сергей Меликов дэмжээд байна. Путин Украинтай байлдаж, улсынхаа нөөц хүчийг сулруулж байгаа ч нөгөө талд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр дахин өөр нэг шинэ мөргөлдөөн ийнхүү дэгдэж болзошгүй дээрээ тулжээ. Дагестан ба Умард Кавказад исламчлал хүчээ авч, хүрээгээ тэлж, нийгмийн хямрал үргэлжлэх аваас Кремлийн эрх баригчид дотоодын бослоготой нүүр тулж, чеченийн дайн дахин дэгдэж, ингэснээр оросын арми хоёр сонголтын өмнө ирнэ. Украины фронт дээр байлдаад байх уу, эсвэл улс орныхоо дотоодод байлдах уу гэдэг дээрээ тулна хэмээн Der Spiegel сэтгүүлд бичсэнийг Марк Ворошилов орос, украин хэл рүү орчуулжээ.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл41
Хошного трамп бөгспутин хоёр,,,авь адилхан,,,, аугаа ихийн солиорол болсон сэтгэгцийн эмгэгтэй нарциссмэнүүд,,, энэ хоёр нэг бол нийлэж хүн төрлөхтөнд гай болно,,,,эс бөгөөс нэг нь нөгөөгөө барьж иднэ,,,хошноготрамп нь бөгспутинээ барьж идэх л болвуудаа,,,
Энэ барууныг , укрнацистуудыг дэмждэг нөхдүүдийн үг хэллэг , бүсэлхийнээс доош бохир яриа бөөлжис цутгаж байх юм . Хэдэн цаасны бичвэр байх даа хөөрхий ... .
Мэдээжшдээ,,,,,хошного трамп бөгспутины тухай сонсоод л бөөлжис цутганашдээ,,,хүмүүн төрөлтний улны ул болсон хог шааруудшдээ,,,
103.57.95.176 болон Д.Номиндарьд хөрштэйгээ хөрш шиг л бай .Украйнчууд ТА НАР шиг юмнуудаас болж сөнөж мөхөх дээрээ тулаад байна .
103.57.95.176 болон Д.Номиндарьд хөрштэйгээ хөрш шиг л бай .Украйнчууд ТА НАР шиг юмнуудаас болж сөнөж мөхөх дээрээ тулаад байна .
УКРАИН сөнөж мөхлөө гэж хэн чамд хэлээвээ,,,
Энд хоёр францтай санал нийлж бна. Нэгд Макрон өнгөрсөн 3 жилийг эргэн дурсая гэжээ. Нээрээ АНУ гын далбаан дор Орос руу дураараа хуцаж байдаг цаг эргэн дурсах түүх болон ард үлджээ. Одоо өөрөө өөрсдийгөө хамгаалах болгоомжтой байх үе ирснийг мэдэж. Хоёрдохь нь том гүрнүүд бидныг хувааж авар гэж тохироо хийж бна гэжээ. Ямар ч байсан Орос америктай адил том гүрэн франц бол энэ хоёрын дэргэд жижиг гэдгийг мэдэж авчээ. Харин калас гэдэг тэнэг хүүхэнтэй санал нийлэхгүйн дээ. Мань тэнэг Орос натогоос айдаг гэжээ. Хэрэв айсан бол юу боллоо гэж украйн руу дайрч орох вэ дээ. Одоо бүр ил тод хэрэв украйнаас ямар нэг юм үлдвэл тэнд хэзээч натог оруулах гэж зарлаж байгаа улс нато гаас айлаа юу
ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ИХ ОГДОГНОЖ ГҮЙСЭН, УГИЙН ШУНАЛТ ТАЧААЛТ ӨЧҮҮХЭН АМЬТАН ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ИХ Ч МӨНГӨ УКРАИН УКРАИН ГЭЖ БАРДАЖ БҮР СҮҮЛДЭЭ УЙЛЖ ГҮЙЖ ХУЛГАЙЛСАН БИЗ, АРЧААГҮЙ ХАР ШААР
энэ гошного элбэгдорж гомо номиндарь 2 шаалцаад шаалцаад
Нөгөө Д.Номиндарь уйлагнаад эхлэв . Буруу тусламж буруу хүний гарт очвол ОЛОН ОЛОН хүний амь үрэгдэнэ гэдгийг Трамп барууныхан болон украйнчуудад ойлгуулаад өгсөн. Баруун болон украйнчууд ойлгоод яриа хэлэлцээ хийе гээд гүйлдэх болов . Мөнхийн тусламж гэж хаана ч байхгүй .Нэг л өдөр зогсоно . Тэгээд ч чам шиг малнууд майданы хувьсгалын дараа олширч орос иргэдээ хавчиж гадуурхаж хөрштэйгээ муудалцснаас болсон ажиллагаа шүү гэдгийг чи ойлговол зохино . Уйл уйл сайн уйл . Хэнд ч хэрэггүй уйл
Одоо,,,Оросын суртал нэвтрүүлэг шал худлаа юм гэдгийг ойлодог болсон шүү,,,
Энэ орос хэлтэй ухаантай юм бол тэнцвэртэй мэдээлэл тавьмаар юм. Баруун, Оросын мэдээлэл тэнгэр газар шиг зөрүүтэй бол Аль Жазира, NHK гээд багцаатай бичдэг газрын мэдээлэл тавих хэрэгтэй ш дээ. Хэт нэг талын тархи уугаалтын мэдээлэл тавиад байх юм.
Трампаас дутахгүй бөгөөд Трампыг залгамжлах ёстой Вeнс гэж хүн байдгыг дэлхий дахин саяхан мэдлээ ! Трампыг залуу авгай нь өөгшүүлж доргиож байдаг юм ! Та хатуу чанга их ухаантай байна гээд л ! Мань өвгөн хөөрөөд өдөр болгон сюрьприз барьдаг юм ! Трампад Гитлeр болчих юмсан гэсэн нууц хүсэл байдаг юм тэрийг нь авгайгаас нь өөр хэн ч мэдэхгүй ! Панам Грeнланд Канадыг Амёрикийн эзэмшилд аваад цаашилбал бүх өмнөд болон төв Амёрикийг Амёрикийн хяналтанд оруулаад Амёрикийг аугаа болгочих юмсан нууц хүсэл байдаг юм ! Өөр нэг Гитлёр болох Путинтай найзлахгүйгээр тэр хүсэл нь бүтэхгүй л дэ ! Трамп Путин Си дарга гэсэн гурван том Ялтад уулзаж дэлхийг хуваах тохироогоо яаралтай хиймээр байна !
Хуц новшоо. Трампын Гeрман цус нь.хатгаад буй хэрэг
Д.Номиндарь тархи угаасан нийтлэл бичиж байгаадаа ичээч.
Угаалгах “””тархи”” гээч юм нь чамд даанч алгадаа,,
Орос цэргээ тат
Оросын фашистууд украины ард түмнийг тайван байлгахгүйнээ,,,эцэсээ хүртэл орос гахайнохойнуудтай алалцаж байж,,, орших эс оршихоо үзэхнээ,,,
Слава Украйн
СЛАВА ГЕООЯМ,,,путин ХУЙЛО
Номиндарь, Сүхбаатар, Батсайхан нарын хөлсний троллууд яагаад монголыг ямх ямхаар колоничилж байгаа хятадын талаар нэг ч нийтлэл бичихгүй байгаа юм болоо. ккккк
Чи яагаад ямар санаа бодолоор хөрш оронтой дайсагнуулах гээд байнаа,,,
103.57.95.176 чам шиг троллууд монголыг хойд хөрштэй дайсагнуулж урд хөрштэй нэгтгэх хүсэлтэй хятад цустай троллууд монголоос зайлаа.
Гях,,,гяхх,,гяхх,,,чи алкаш мария захаровагын хятад хэлний төв аялагаар ямар сайхан ярьж байгааг сонссон уу,,,,маш цэвэрхэн,,,гэтэл чи аугаа их хятад хөршийг минь муу хэлээд байх юмдаа,,,бүр бөгспутины чинь ач зээ нуугдмал хүүхдүүд хятад хэлээр ус цас гэж байгааг өөрөө хэлсэн юмшүү,,,,чи “”янаг хайртай”” орос ахдаа хар буруу санаад байгаа юмуудаа,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,үгүй байлгүйдээ,,,дебыль ээ,,,
энэ номиндарь гэж хий үзэгдэл байн байн худлаа шаалцах юмаа..
Үнэн ч бай худлаа ч бай,,,,Номиндарь шиг мэдээлэл олж уншаад,,,түүнийгээ бичих чадвартай болчихоод,,,дараа нь шүүмжилнүү доромжилнуу,,,яанауу,,,чиний дур шүүдээ,,,чадахгүй байж чацга царайлан хүн муулсан юм комэнт буланд шивээд яахавдээ,,,чи,,,
Новарын гужаагийн эрлийз хурлийз шарлийзууд аа зеленский капут
Энэ эргүү хүүхэн хэзээ байтлаа мэдээллийг тэнцвэртэй нийтлэж байлаа??? Браууны угаадсаар гол зогоогч шиг л дандаа барууны үзэл суртлааар тархи угаах гэж оролдоно. Ямар чамаас л ТЭНЭГ хүмүүс байв гэж
Чи хуавэй барьдаг уу,,,самсунг айфон барьдаг уу,,,барууны үзэл суртлаас өөр хаанахын үзэл сурталыг надад санал болгож чадах вэ,,,,чи өөрөө мэдээллийн тэнцвэрийг хадгалаад нийтлэлрэхүү юм,,,нэр устайгаа,,,бичиж чадах уу,,,
Новарын гужаагийн эрлийз хурлийз шарлийзууд аа зеленский капут
Ллр шоохуузаа,,,чи бүхэл бүтэн 3 жил,,,,одоо бүр дөрөвдөх жилрүүгээ орцон,,,ингэж балайрлаа,,,,пан зеленский байж л байна,,,эмээ уугаачээ,,,,дебыль ээ,,,
Новарын гужаагийн эрлийз хурлийз шарлийзууд аа зеленский капут
Одоо ийм тэнэг мэдээ оруулахаа болиоч
Чамд таалагдах алба уу,,,,эмээ уу,,дебыль ээ,,,
Одоо ийм тэнэг мэдээ оруулахаа болиоч
Чи уншихаа больчихооч,,,,чамд таалагдах албатай юу,,,,чи өөрөө “””хэн”””биш”” юу””юм,,,балай юмуу чи,,,,
Монголыг талцуулж хуваах сонирхол сонин сайтынхан хэний захиалгаар хийж байгаа юм вэ
Харинээ,,,хэний захиалга юм болоо,,,чи өөрийн бодлоо бичээч,,,
Натогийн цөмийн пуужин бүхий америкийн цэргийн баазыг украйнд байрлуулах шийдвэрээс шалтгаалж үүссэн орос украйны дайн зогсоход нэг их удахгүй байх. Учир нь нато цэргийн баазаа украйнд байрлуулах боломжгүй юм байна гэдгийг трампаас авхуулаад ойлгож эхэлж байх шиг байна. Ямар азаар монголд натогийн бааз байрлуулна гэж солиордог хүн засаг төрд байдаггүй юм бэ
Хуцаад бай,,, эмээ уу дебыль ээ,,,,,
Новарын гужаагийн эрлийз хурлийз шарлийз дөрлийзүүд ээ зеленский капут