
3-р сарын 5-нд Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян ажлын тайлан тавихдаа тус улсын Засгийн газрын зарим шинэ арга бодлогуудыг танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
1."Хүн төвтэй хөрөнгө оруулалт"
Тус улсын Төрийн ажлын тайланд "Хүн төвтэй хөрөнгө оруулалт"-ын санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, ард түмний амьжиргаанд үйлчилнэ гэж дурьдсан байна.
Шинэчлэлийн гол зорилго нь хүн рүү чиглэсэн шинэтгэл хийх явдал юм. Санхүүгийн эх үүсвэрийг “хүмүүст хөрөнгө оруулалт” хийх замаар иргэдийн амьжиргааг дэмжих, ажлын байр бий болгоход түлхэц үзүүлэх, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэглээг өдөөх, улмаар эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах тогтвортой эргэлтийг бий болгохыг уг тайланд дэвшүүлсэн байна.
2. “Хотуудын тодорхой нөхцөл байдалд тулгуурлан, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг зохицуулах”
"Орон нутгийн нөхцөл байдалд тулгуурлан хязгаарлах арга хэмжээг багасгах" нь 2025 оны Хятадын засгийн газрын ажлын тайланд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд зориулсан зохицуулалтын арга хэмжээ юм. Зорилго нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтвортой байлгахын төлөө юм.
Үл хөдлөх хөрөнгө нь Хятадын эдийн засгийн гол тулгуур салбаруудын нэг бөгөөд барилгын материал, санхүү зэрэг дээд доод урсгалын олон салбартай нягт уялдаатай. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар удаан хугацаанд эрчимтэй өсөж, 2020 онд нэмүү өртөг нь ДНБ-ий 7.3%-ийг эзэлж байв. Гэвч сүүлийн жилүүдэд эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлтөөс үүдэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орсон. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд холбогдох зохицуулалтын арга хэмжээний үр дүнд уналт аажмаар зогсож, тогтворжиж эхэлсэн байна.
3.“ Шинэ хэлбэрийн оффшор худалдааг хөгжүүлэх”
Ногоон худалдаа, дижитал худалдаа зэрэг шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгож, оффшор худалдааны шинэ төрлийг хөгжүүлэх нөхцөл бүхий газруудыг дэмжинэ.
Оффшор худалдаа гэдэг нь хил дамнасан наймаа хийх боловч бараагаа өөрийн хилд оруулахгүй байх арилжааны арга юм. Жишээлбэл, Хятадын компани зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, гадаадаас бараа авч, өөр улсын хэрэглэгчдэд зардаг. Ингэхдээ бараа нь дандаа гадаадад эргэлдэж, Хятадын гаальд огт ордоггүй ба мөнгийг нь дотоодын компаниар дамжуулан шийддэг байна.
Оффшор худалдааны шинэ төрөл нь тоон технологиор дамжуулан уламжлалт хил дамнасан болон оффшор худалдаа, үйлчилгээг нэгтгэж, бараа бүтээгдэхүүний эргэлт, үйлчилгээний хүргэлт, хил дамнасан болон оффшор ханган нийлүүлэлтийг нэгтгэсэн худалдааны горимыг бүрдүүлдэг. Тухайлбал, цахим худалдааны платформ, ухаалаг хил дамнасан логистикийн систем зэрэг дижитал хэрэгслийг ашиглан оффшороор ачаа шилжүүлэх, санхүүгийн тооцоо хийх онлайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь оффшор барааны худалдааны шинэ төрөл юм.
Сэтгэгдэл0