sonin.mn

3-р сарын 5-ны өдөр Хятад улсад суугаа олон улсын орны элчин сайд нар БХАТИХ-ын чуулганы нээлтийн хурлыг газар дээр нь үзжээ.


Хоёр чуулган эхлэн хуралдаж, Хятад улсад суугаа дипломатууд нээлтийн хурал дээр тус улсын Ерөнхий сайд Ли Чяны "Засгийн газрын ажлын тайлан"-г сонсож, гол гол агуулгатай нь танилцав. Тэдний үзэж буйгаар, Хятад улсын хоёр чуулганаас гаргах шийдвэр нь Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нөлөөлөөд зогсохгүй, дэлхий дахины төлөв байдалд ч гүн нөлөө үзүүлэх гэнэ.




Уругвай улсаас Хятадад суугаа элчин сайд Фернандо Лугрис сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: "Хятадын Засгийн газар энэ онд 5 орчим хувийн өсөлтөд хүрнэ гэж мэдэгдсэн, энэ нь дэлхийн эдийн засагт маш эерэг дохио юм. Энэ нь Хятад улс дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болж буй үүргийг харуулж байна. Хоёрт, Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого, ялангуяа ганц талт үзэл, ивээх үзэл газар авч буй олон улсын нөхцөл байдалд улам бүр тодорхой болсон юм. Гуравт, Хятад улс ногоон эрчим хүч, тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах талаар тууштай амлалт хийсэн. Хятад улс эдгээр салбар дахь удирдах хүчин чадлаа дэлхий нийтэд нэгэнтээ харууллаа” гэжээ. 


Гренада улсаас Хятад улсад суугаа элчин сайд Иан Маршаллын хувьд Хятад улсын засгийн газар боловсролын шинэчлэлийг чухалчилж байгаа явдалд хамгийн илүү анхаарал хандуулж байна. “Эдгээр нь шинжлэх ухааны судалгаа, хиймэл оюун ухаан, бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой тул залуучуудад маш их ач холбогдолтой бөгөөд урт хугацааны тогтвортой хөгжлийн үндэс суурийг тавилаа гэж би бодож байна" гэжээ.


Г.Бямба