
СӨҮЛ, 2025 оны гуравдугаар сарын 6 /Yonhap/. Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц өнөө өглөө болсон сургуулилалтын үеэр сургалтын талбайн гадна талд найман тэсрэх бөмбөгийг санамсаргүй байдлаар хаясны улмаас долоон хүн шархаджээ.
Эрх баригчдын мэдээлснээр, Сөүлээс хойд зүгт 40 км-ийн зайд орших Почон хотын нэгэн байшингийн ойролцоох зам дээр бөмбөг унасны улмаас долоон хүн хүнд хөнгөн шархдаж, суурин дахь сүм болон бусад зургаан барилга нурсан гэсэн мэдээлэл өглөөний 10 цагийн орчимд ирсэн байна.
Цэргийнхний мэдээлснээр, шууд гал нээх сургуулилтад оролцож байсан KF-16 сөнөөгч онгоц өглөөний 10:04 цагийн орчимд Почон дахь сургалтын талбайн гадна найман MK-82 бөмбөгийг санамсаргүй байдлаар унагасан байна.
Агаарын цэргийн хүчний командлал ослыг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энгийн иргэдэд хохирол учирсан явдалд хүлцэл өчжээ. Шархадсан долоон хүн бүгд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Огторгуйд санамсаргүй юм гэж байхгүй. Дэлхий дээр санамсаргүй юм гэж бий
lvl7 шууд үхэх 🫠