sonin.mn

Тусгай Олимпын өвлийн наадам 2025 оны 3 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд Итали улсын Турин хотод зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчид өвлийн спортын 8 төрлөөр өрсөлдөнө.


“Турин-2025” өвлийн наадамд Монголын Тусгай Олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын 6 төрөлд Улаанбаатар хот, Дорнод, Өвөрхангай, Орхон, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон 24 тамирчин оролцож байна. 


May be an image of 12 people, hospital and text

Турины өвлийн олимпын үеэр дээрх “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийн ээлжит хурал болох бөгөөд 🇲🇳Монгол Улсыг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин оролцоно. Энэхүү дээд түвшний уулзалт хэлэлцүүлэгт Тусгай Олимпын гишүүн орнуудын төрийн төлөөлөл болон засгийн газрын гишүүд, олон улсын хэмжээнд хамтран ажилладаг түнш байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, спорт, эрүүл мэнд, боловсролын салбарын экспертүүд оролцож туршлагаа солилцон, өмнөө тулгарч буй сорилтыг хэрхэн даван туулах шийдлээ танилцуулах юм. 


Дэлгэрэнгүйг: https://mocsty.gov.mn/news/SpecialOlympics2025


May be an image of ‎5 people and ‎text that says '‎森 养林 Special Olympics Special Olympics East Asia Fameily Leadership Forum rum LES AVEE 1 아이 ط- لم DV‎'‎‎