
КУПЕРТИНО, 2025 оны гуравдугаар сарын 5 /Bloomberg/. “Apple” компани илүү хурдан процессортой шинэ “iPad Air” таблетаа танилцууллаа. Энэхүү шинэ загварыг гаргаснаар тус компани “iPhone” ухаалаг гар утасных нь эрэлт буурч байгаа энэ үед борлуулалт нь нэмэгдэнэ гэж найдаж байна.
"iPad Air" таблетын шинэчилсэн загварт өнгөрсөн оны тавдугаар сард танилцуулсан M2 процессорын оронд шинэ M3 чип, 9 цөмт график процессорыг суурилуулжээ.
M3 чипийг суурилснаар шинэ загварын гүйцэтгэл M1 процессортой "iPad Air" -аас хоёр дахин сайжирсан бол A14 Bionic чиптэй загвараас 3.5 дахин хурдан болсон байна. Түүнчлэн "Apple Intelligence" функцийг дэмжих бөгөөд хиймэл оюуныг ашиглах үед 60 хувиар хурдан ажиллах ажээ. Шинэ "iPad Air" нь 11 ба 13 инчийн хоёр хэмжээтэй худалдаанд гарах бөгөөд 11 инчийн хэмжээтэй таблетын үнэ 599 ам.доллароос, 13 инчийн дэлгэцтэй нь 799 ам.доллароос эхэлнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0