sonin.mn

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ойг тохиолдуулан үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч, инженер техникийн ажилтнуудадаа баярын мэнд хүргэе.


​“Түмэн зүйлийг бадруулан элдэв ухааныг дэлгэрүүлнэ” хэмээх уриатайгаар 1913 оны 3 дугаар сарын 6-нд нийслэл хүрээнд монголын сэхээтнүүдийн гаргасан анхны хэвлэл бол “Шинэ толь хэмээх бичиг” сонин билээ.


Орчин цагийн сэтгүүл зүйн анхдагч болсон энэхүү сонин бичиг нь тухайн үед өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, ард олныг нийгмийн өөрчлөлтөд уриалан дуудагч болж байжээ. Өдгөө өдөр тутмын 5 сонин, 45 радио, 111 телевизийн суваг, 186 мэдээллийн цахим хуудас үйл ажиллагаагаа явуулж байна. Хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай хандлага нь олон нийтийн итгэл, үнэмшлийг нэмэгдүүлж, ардчилсан Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж ирсэн, цаашдаа ч чухал үүрэгтэй юм.


Та бүхний үзэг нь хурц, үг нь мэргэн байхыг хүсье.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан