sonin.mn

2-р сарын 5-нд БНХАУ-ын Засгийн газраас тус улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн 2025 оны Засгийн газрын ажлын тайлан дэлхий нийтийн анхаарлыг татав. Хамгийн их анхаарал татсан зүйл нь Хятад улс энэ оны ДНБ-ий өсөлтийн зорилтоо 5 орчим хувиар тогтоосон явдал юм.


Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Энэ зорилт нь зах зээлийн хүлээлт, өнгөрсөн хоёр жилийнхтэй нийцэж байгаа нь Хятад Улс дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтоо биелүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулж, эрсдэлээс сэргийлэн, ард түмний амьжиргааг дээшлүүлэхээр шийдэмгий байгааг харууллаа" гэжээ.


Г.Бямба